Бусад хүмүүс

ЭХ ХҮН БОЛНО ГЭДЭГ ЯМАР БАЙДГИЙГ АМЬТДЫН ЗУРГААР ЖИШИХ НЬ

Нэг мууранд эхээ алдсан найман бөөдийг үрчлүүлжээ. Гэтэл бяцхан бөөдийнүүд муурнаас ч, сүүний савнаасаа ч сүү уухгүй байж. Харин муужгайнууд ирж эхээсээ хооллох үед бөөдийнүүд хамт хооллож эхэлсэн байна. Ийнхүү тэр нэгэн “өөр ээж” бяцхан бөөдийнүүдийг өлсөж үхэхийн даваан дээр байхад нь аварсан тохиолдол байдаг аж.

Эх хүн байх, ээж байна гэдгийг зовлон жаргал, яг юуг туулж, юу мэдэрдгийг амьтдын өхөөрдөм, хөгжилтэй бас сонирхолтой жишээнүүдээр ирэлхийлснийг та доош гүйлгээд үзээрэй.

#Ээж байх гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

#Ганцхан хүүхдүүдээ унтсан үед л унтах цаг олдоно.

#Хэдий та үнэхээр их ядарсан байсан ч…

#Бүр үнэхээр, үнэхээр их ядарч байсан ч шүү.

#Ээж болох гэдэг нь ажилд орно гэсэн үг. Гэхдээ танд ямар ч амралтын өдөр, цаг гэж байхгүй.

#Та үргэлж хүүхдийнхээ арыг харж, хамгаалж тэдний төлөө юуг ч хийхэд бэлэн байна.

#Бүх зүйл дээр үр хүүхдэдээ анхны алхмаа хийхэд нь тусална.

#Сахилга батыг зааж сургана.

#Мөн өөрөө өөрийгөө бусдаас хэрхэн хамгаалах тухай ч бас.

#Эхийн сэтгэл бол хэзээ ч дуусч дундрашгүй хайрын булаг.

#Ээжийн хайранд хил хязгаар гэж үгүй.

#Хэмжээ ч үгүй.

#Магадгүй танд заримдаа үр хүүхдээ бусдаас хэт хамгаалж, тусгаарлах үе ч тохиолдоно.

#Гэхдээ энэ нь мэдээж та түүндээ зүгээр л хязгааргүй их хайртай болохоороо л.

#Анхаарал халамжаар хэзээ ч дутаахгүй.

#Хэдий таны хүүхэд хэчнээн том бас мяраалаг байсан ч.

#Эсвэл өөдөсхөн жижиг, өөр ямар ч байсан хамаагүй.

#Тэд ганцхан таны тэврээс л энэ дэлхийн хамгийн сайхан бас дулаахныг олж мэдэрнэ.

#Ээж байна гэдэг үнэхээр амар хэрэг биш. Үнэхээр биш шүү, үнэхээр.

#Гэсэн хэдий ч та тэдэндээ цаг зав, бие сэтгэл, хайр гээд өөрт байгаа бүхий л зүйлсээ хэзээд, хаана ч харамгүй зориулах болно.

#Мөн та хэзээ нэг өдөр энэ бүх хайраа хүүхдүүдээсээ эргүүлэн авах болно.

#Хүүхэд бүр тань шиг ээжтэй байг. heart

Л.Г

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close