Бусад хүмүүс

Эмэгтэйчүүд ичимдэг эрхтэнийхээ талаар юуг мэддэггүй вэ?

Эмэгтэй хүний бие организм маш нарийн онцлог, зүй тогтолтой байдаг. Зарим бүсгүйчүүд өөрсдийн биеийн онцлогтой холбоотойгоор юуг анхаарч явах ёстойг төдийлөн мэддэггүй. Жишээлбэл шүдний эмнэлэгт цаг авах, эсвэл шар үсээ гуужуулахдаа сарын тэмдэг ирснээс хойш долоо хоногийн дараа очвол илүү үр дүнтэй байдаг гэнэ.  Мөн хөх чанга байх нь ууж буй шингэний хэмжээтэй холбоотой аж. Эмэгтэйчүүдийн бие организмын талаарх сонирхолтой баримтуудыг танд хүргэе.

 

1Хэт их бэлтгэл хийх нь сарын тэмдэг ирэх мөчлөгийг өөрчилдөг

Биеийн тамираар сайн хичээллэх нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаадаг болох нь батлагджээ. Гэхдээ хэт их ачаалалтай дасгал сургуулилалт хийвэл бүх зүйл эсрэгээрээ эргэж, дааврын хэмжээ хэвийн бус болсноор сарын тэмдэг ирэх мөчлөг алдагддаг гэнэ. Энэ нь спортоос татгалз гэсэн үг биш бөгөөд аливаа зүйлд хэмжээ хязгаар хэрэгтэйг гэдгийн илэрхийлэл юм.

2Сарын тэмдгийн мөчлөгийн сүүлийн долоо хоног эмэгтэй хүний бие өвчин мэдрэх нь бага байдаг

Сарын тэмдгийн мөчлөгийн 23-28 дахь өдрүүдийн хооронд эстроген дааврын хэмжээ буурдаг учир биеийн мэдрэг чадвар мөн алдагддаг байна. Тиймээс хэрвээ шүдээ эмчлэхийг хүсэж байвал энэ өдрүүдэд очиход илүү тохиромжтой.

3Жирэмсэн болох магадлалтай өдөр сард зургаа байдаг

Эр бэлгийн эс ердөө тав хоногийн турш амьдрах чадвартай байдаг.  Тиймээс хэрвээ та мөчлөгийн эхний хоног, эсвэл түүний дараагийн дөрөв хоногт бэлгийн харилцаанд орвол жирэмслэх магадлалтай.

4Дутуу нойртой явснаас хэвлийд өөх хуримтлагддаг

Та долоо хоногийн таван өдөр фитнессээр хичээллэж байгаа ч хэвлийн тань өөх арилахгүй байна уу? Энэ нь нойр дутуу явсантай холбоотой. Эмэгтэй хүний бие организм запас энергийг гэдсэн дээрээ өөх болгож хадгалдаг гэнэ. Тиймээс хэрвээ гэдэсгүй байя гэвэл өдөрт 8-9 цаг унтах хэрэгтэй.

5

6Хөхөөрөө эрүүл мэндийнхээ байдлыг тодорхойлж болно

Таны ямар нэгэн зүйл өвдөхгүй байсан ч эмэгтэй хүний хөх олон зүйл илэрхийлнэ. Хэрвээ хөхнөөс ямар нэгэн зүйл ялгарч байвал энэ нь дааврын өөрчлөлт эсвэл өндгөвчний үрэвсэл байгааг тодорхойлно. Энэ тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Харин хөхний толгой загатнах, эсвэл хөхний доор ямар нэгэн тууралт гарсан байвал энэ нь хөхний даруулга тань харшил өгч буй хэрэг юм.

 

7Жин биеийн эрүүл мэндийн үзүүлэлт биш

Хэрвээ та бага зэргийн илүүдэл жинтэй бол таны бие эрүүл бус байгааг нотлох нотолгоо биш. Жин нэмэх нь таны идэж буй хоол, удамшлаас хамааралтай байж ч болно. Заримдаа махлаг хүмүүсийн дотор эрхтэн, туранхай хүмүүсийнхээс илүү сайн байх магадлалтай.

8Хангалттай хэмжээний ус уугаагүйгээс хөх унжих магадлалтай
Бие организмд ус дутагдсанаар арьс хуурайшиж өнгөө алддаг.  Тиймээс ус дутагдсан тохиолдолд хөх унжуу болох магадлалтай учир хангалттай хэмжээний ус ууж байх хэрэгтэй.

9Уруулын өнгө элэгний үйл ажиллагааг илтгэнэ
Хэрвээ таны уруул гэнэт өнгөө өөрчилж цайвар эсвэл хэт бараан өнгөтэй болсон бол энэ нь таны элэгний үйл ажиллагаа муу байгааг илэрхийлнэ.  Цаг алдахгүйгээр элэгний эмчид хандаарай.

10Идсэн хоолноос шалтгаалж толгой өвдөх магадлалтай
Толгойны өвчин стрессээс төдийгүй таны идэж буй хоолноос шалтгаалан үүсэх боломжтой. Жишээлбэл аяга жүржийн шүүс, шоколад, бяслаг, самар, утсан бүтээгдэхүүн зэрэг нь толгой өвтгөх магадлалтай байдаг.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close