Дэлхий

Өнөөдөр Зулын 25 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 буюу “Зулын 25”-ны Их дүйчин өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд эртнээс билэгшээж, зул өргөж, буян үйлдэхэд зориулсаар ирсэн.

Эрдэмтэн судлаачдын ном зохиолд бичсэнээр бурхан шашныг үндэслэгч Богд Зонхов нь зургадугаар жарны “Алтан унжлага” хэмээх гал тахиа жил (1357он)-ийн өвлийн эхэн сарын 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд орчлонд мэндэлсэн.

Богд Зонхов 8 жарны шороон гахай жилийн (1419 он) аравдугаар сарын (өвлийн эхэн сар) 25-ны үдэш таалал барьжээ. Түүнээс хойш бурхны шашинтан хэн боловч энэ өдрийг “Зулын 25” хэмээн нэрийдэж, зул өргөн, буян үйлддэг их дүйчин өдөр болгожээ.

Өнөөдөр сүм хийдүүд энэ өдөрт зориулсан их хурал айлдаж байгаа аж. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг.

“Зулын 25”-ны өдөр өвлийн идшэнд бэлтгэсэн малынхаа бөөрний өөхөөр зул өргөж, буян хийдэг заншилтэй байжээ. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг уламжлалтай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close