Сайн хүн

Нэг эмэгтэй их л хэцүүхэн амьдардаг байж…

Нэг эмэгтэй их л хэцүүхэн амьдардаг байж. Нөхөр нь архичин гэр орондоо ч үзэгдэх нь ховор анхных шиг хайр халамж ч сураггүй. Эхнэр хүлээгээд л тэвчээд л хүүхдүүдийг нь гаргаж өсгөөд л. Гэвч нөхөр өөрчлөгдсөнгүй. Ирэхээрээ агсам согтуу хэрүүл зодоон болно.

Явахаараа хэл сураггүй.Нэг өдөр эхнэр цөхрөнгөө бараад ийм нөхөр байхаар үхчихээсэй гэж бодож гэнэ. Бодон бодсоор уулын өвгөнийд очиж учир байдлаа хэлээд үхүүлээд өгөөч гэж гуйхаар явжээ.Очоод л түмэн булчирхайгаа тоочин уйлан хайлан зовж зүдэрч байгаа бүхний минь гол буруутан нөхөр маань учир үхүүлж өгөөч гэж гэнэ.

Өвгөн хэсэг чимээгүй сууснаа “Болно л доо чи үнэхээр хүсэж байгаа бол би чамд аажмаар үхүүлдэг хортой мантуу өдөр бүр бэлдэж өгье чи өглөө бүр ирж авч байгаарай. 100 өдрийн дараа гэхэд л нөхөр чинь үхнэ. Гол нь чи нөхөртөө өдөр алгасалгүй заавал идүүлж байгаарай, шууд үхүүлэх хор өгчихвөл хүмүүс чамайг буруутгаж яллана шүү дээ ” гэхэд эмэгтэй үг сүггүй мөргөн би заавал идүүлнэ гэж ам өчиг өгч гэнэ.

Ингээд маргааш өдрөөс нь эхлэн эмэгтэй өглөө бүр эртлэн уул өөд явж өвгөнөөс 1 ширхэг мантуу авч ирж нөхөртөө өгөхөөр шамдав гэнэ. Нөхөрөө гэртээ ирүүлэхийн тулд хоол хийн мантуутайгаа аваад хайн хайн олж харааж загнахад нь юу ч хэлэхгүй гүрийн байж идүүлж гэнэ. Нөхөр гайхсан ч урьд шөнө нь уусан өлсгөлөн байсан болохоор бүгдийг нь идэж гэнэ. Эхнэр маргааш нь мөн л адил араас нь ирж хоол өгсөнд нөхөр гайхсан ч идэж,хэд хоноод нөхөр гэртээ ирж гэнэ. Эхнэр чухам ая тал засаж хэдэн халтар хүүхдээ угааж өнгөлж гэр орон нь цэвэр цэмцгэр идээ будаа зассан ширээнд нөгөө мантуугаа идүүлэхээр суулгаж гэнэ.

Нөхөр бүр гайхаж гайхаж ихэд сайхан байсан тул гэртээ хонож гэнэ.Ингээд өдөр хоног өнгөрч нөхөр гэртээ байнга эрт ирж хонохдоо эрүүл ирдэг болж гэнэ. Бүр хүүхдүүдтэйгээ тоглож байнга уурладаг байсанаа инээдэг болж. Эхнэр ч зорилгодоо хүрэхийн тулд бүх арга чаргаа хэрэглэн найланхаадан их өөрчлөгдөж гэнэ. Нэг өдөр нөхөр нь өмнө нь сөхрөөд уйлан байж эхнэрээсээ уучлалт гуйжээ. Би чамайг их зовоосон байна миний буруу би одоо хичээж амьдрана чамайгаа хайрлана. чи минь одоо л анх миний дурласан эмэгтэй болжээ. Өмнө нь би чамайг гомдоосоноо ойлгохгүй ирхэд үглэж яншин хөглөрч цаг үргэлж гомдлон уйлж жаахан ууж ирэхээр хашгичин дайрдаг байснаас чинь болоод би гэртээ ч ирэх хүсэлгүй болсон байсан.Намайг уучлаарай. Чинийхээ энэ их хичээл зүтгэлийг би хараад ухаарлаа.

Хамтдаа үр хүүхдээ өсгөн урт удаан жаргая хань минь гэжээ. Эхнэр энэ бүгдэд уярсан ч урьдын гомдол цөхрөл тасрахгүй худлаа даа гэж бодон мантуугаа үргэлжлүүлэн өгчээ. Тэр зуур үнэхээр нөхөр нь өөрчлөгдөж байгааг хараад анхны хайр нь сэргэж яг 100 дахь мантуугаа өгөхийн урьд шөнө бодон бодон харамсаж өглөө эртлэн өвгөн дээр очоод уйлж гэнэ. Би буруу боджээ. нөхөр биш би өөрчлөгдөх ёстой байсан байна.Миний нөхрийг битгий үхүүлээч амьд үлдээгээч гэж гуйн уйлж гэнэ. Өвгөн инээмсэглээд чи үнэхээр нөхрөө амьд үлдээмээр байна уу? гэхэд эхнэр тийм гэж.
Өвгөн нөхөр чинь үхэхгүй ээ.Учир нь би чамд өнгөрсөн бүх хугацаанд зүгээр л өөрийнхөө идэх мантуунаас өглөө бүр өгч байсан юм гэж гэнэ.

Заримдаа өөрчлөлт бусдад биш өөрт минь хэрэгтэй болсоныг ойлгох ухаарах харах чухал байдаг.

Эхнэр хүн эр нөхрийн гэр шиг байхгүй бол нөхөр хүн эхнэрийн нөмөр байж чадахгүй гэдэг. Зөвхөн хариуцлага тооцвол хайр ямар хэрэгтэй вэ?

#Хайраас #ухаан_ундарна.

Салах хагацах гэж хэлэх шийдэх амархан ч үүрэх ачаа туулах замыг хүн өөрөө л туулж үүрнэ.

source: zaluu.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close