Но-той хүнУрлаг

Дуучин Б.Амархүүд зодуулсан залууг шүүх эмнэлгээс хүндэвтэр гэмтэл авсан гэж дүгнэжээ

Энэ хэрэг явдал өнгөрсөн сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө үүрийн 04 цагийн үед Хүүхдийн 100-д байрлах нэгэн рестораны үүдэнд болжээ. Дуучин Б.Амархүү машинтайгаа ирээд, бууж ирэнгүүтээ хохирогчийг шууд барьж аваад зодсон аж. Энэ үед хажуунаас нь Б.Амархүүтэй хамт явсан залуу бас цохиж авсан байна. Харин ойр хавьд нь байсан хүмүүс очиж салгасан бөгөөд хохирогч залуу зодуулсны улмаас толгой нь хагарснаас гадна зүүн мөрний доод талын булчин, шөрмөс урагдаж гэмтсэн, спортоор хичээллэх боломжгүй болсон, дурангийн хагалгаанд орох шаардлагатайг эмч нар хэлжээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид “хүндэвтэр гэмтэл” учирсан гэсэн дүгнэлт гарчихаад байхад Б.Амархүү цагдаад мэдүүлэхдээ “Огт хүн зодоогүй, харин танихгүй хүмүүстэй нийлж үгийн зөрүүгүй намайг зодсон гэж мэдүүлсэн бол хамт явсан хүн нь хохирогч залууг өөрөө юм мөргөөд унасан” гэж мэдүүлжээ.
Гэтэл тухайн үед хэн нь хэнийгээ зодсон талаархи бичлэг тус рестораны камерт бичигдэн үлдсэн нь хохирогчийн өмгөөлөгчид байгаа аж. Түүнчлэн уг үйл явдлыг харсан гэрчүүд ч байгаа юм байна. Гэтэл дуучин Б.Амархүүгээс гэрчийн мэдүүлэг авч байгаа гэсэн мэдээлэл хуулийн байгууллагаас тарааж байгаа нь ямар зорилго агуулж буй нь сонирхол татаж байна.

Зодоон юунаас үүдэлтэйг тодруулбал, өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр дуучин Б.Амархүүг нэгэн албан байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаанд дуулуулахаар хохирогч залуу ярьж тохиролцсон байжээ. Гэвч Б.Амархүү тухайн өдөр үйл ажиллагаанд нь очоогүй, ажил амжихгүй байна хэмээн дуулаагүй байна. Хохирогч залуу болон Б.Амархүү нарын хооронд маргаан үүссэн байсан бөгөөд түүнийг мартахгүй явсан дуучин залуу ийн гэнэт уураа гаргаж, зодооны хэрэг өдөөсөн бололтой. Ямартай ч хохирогч залуугийн гомдол Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close