Сайн хүн

“UB DANCE” ЧӨЛӨӨТ БҮЖГИЙН НААДМЫН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

“Нийслэлийн Соёл, урлагийн газар” болон “Extreme Crew Studio” хамтран “UB DANCE” чөлөөт бүжгийн наадмыг 2018 оны зургадугаар сард зохион байгуулсан. Энэхүү наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдээр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам юм.

Энэ жилийн UB DANCE чөлөөт бүжгийн шилдэг оролцогч Тайвань улсад зохион байгуулагдах Taipei BBoy City буюу UNDISPUTED -д оролцох эрхийг олгосон бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 01-02 ны өдрүүдэд Тайвань улсад Taipei BBoy City тэмцээнд Ub Dance чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн /bboy duk – HOOLIGANZ CREW/ нь Монгол улсаа төлөөлөн оролцож Дэлхийн аварга болжээ. Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга /bboy Crazy Tuk – HOOLIGANZ CREW/ шалгарсан байна.

Тус тэмцээн жил болгон дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог ба орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг Тайвань улсад цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг. Тэндээс аварга болсон нь дэлхийн одуудтай тулаан хийх эрхийг авдгаараа онцлогтой юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close