ДэлхийОлны танил

ЖҮЖИГЧИН Ц.ЦЭРЭНБОЛДЫН ТОГЛОСОН “THE RISING HAWK” ИРЭХ ОНД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Цэрэнболдын тоглосон Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кино 2019 оны аравдугаар сард нээлтээ хийхээр болжээ. Нийт 110 минут үргэлжлэх энэхүү киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд жүжигчин Ц.Цэрэнболдоос гадна “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган тоглосон аж. Киноны үйл явдал 1241 онд өрнөдөг. Тухайлбал, Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ.

Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close