Олны танилУлс төрчид

УИХ ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН ХУУЛЬ БУСААР АЛТ УХДАГ

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ирэх оны эхний өдөр дуусгавар болох алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлөлтийн хүчинтэй хугацааг 2024 он хүртэл сунгахаар уг хуулийн төсөлд тусгасан.

Уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан. Хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжаас төвлөрөх орлого одоо байгаагаасаа 2 дахин нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Алт бол ард түмний өмч гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар зөв хэллээ. Ард түмэнд дээр очих ганц зам нь татвар. Тийм учраас бид алтны татвараа нэмэх ёстой. Манайх шиг бага татвартай улс байхгүй. Хяналтаа мөн сайжруулах шаардлагатай байна. Алтны хулгайтай тэмцэх асуудлаа бид хуулийнхаа дагуу тавья. Ард түмэндээ хэдэн төгрөгөө хүртээхээ бодъё гэвэл татварыг нь нэмэх ёстой. Алтны хулгайтай тэмцмээр байна шүү, сайд аа. Хамгийн шударга гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар алт ухаж байгаа шүү. 30 гэр бүлээс гадна эрх мэдэл, мэдээлэлтэй ойр хүмүүс л алтыг ухаж байгаа. Алтыг ард түмэн рүү очих ганц замаар нь очуулъя. Эдийн засгаа өөд татъя гэж байгаа бол татвараа нэмэх ёстой.
ЭХ СУЛВАЛЖ:
https://news.mn/r/2055553/#live-news-4

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close