ДэлхийСонин хачин

Аз дууддаг гэх нэн ховор цагаан цаа буга үзэгджээ

Норвегийн нэгэн зурагчин найзуудтайгаа ууланд аялж яваад авсан цагаан өнгийн хугашийн зургаа нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Тэрбээр Норвегийн хойд хэсэгт дэлхийд нэн ховорт тооцогддог энэхүү амьтантай тааралдсан байна.

Фэйсбүүкт тавигдсан тус зураг нь хоёр хоногийн турш 20000 хүнд хүрсэн байна.

Цагаан өнгийн цаа буга нь хүнтэй ойролцоо явж байсан ч цаснаас бараг ялгарч харагддаггүй тул олж харахад амаргүй байдаг аж. Шведийн хойд хэсэгт 2016 онд хамгийн сүүлд цагаан өнгийн цаа буга үзэгдсэн. Тэдний энэхүү өвөрмөц дүр төрх албино болж төрснөөс бус, харин үсэнд нь байх будагч бодис нь генийн өөрчлөлтийн улмаас алга болсноос үүдэлтэй ажээ.

Скандивын орнуудад цагаан өнгийн цаа бугыг сайн сайхны бэлэг тэмдэг гэж үздэг байна.

Цагаан өнгийн хугаш нь зурагчнаас огтхон ч айгаагүйгээр барахгүй маш тайвнаар, дуртайяа зургаа авахуулж, хэдэн минутын турш түүнтэй хамт байж байгаад ойн захад хүлээж буй ээж рүүгээ очжээ.

Хугашийн зургийг авсан норвеги залуу түүнийг “ид шидийн, үлгэрийн амьтан мэт” хэмээн өгүүлжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close