Бусад хүмүүс

УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮТГЭЛЗҮҮЛЭХ АСУУДАЛ ЯРИГДАХ УУ?

Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сарын 16-аас эхлээд ЖДҮ-ийн сантай холбоотой авлига албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай шалгаж шийдвэрлэн, үрдүнг тооцож ажиллах үүргийг өгсөн.

Тиймээс тус хамтарсан ажлын хэсгийнхний ажлын эхний үр дүнгүүд гарч эхэлсэн бололтой. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжсэн, прокурорын яллах дүгнэлт гарсан гэдэг мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлснээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр буюу баасан гаригт УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гурван гишүүний тухайд, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын нэр яригдаад байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү пүрэв гаригт хуралдсан УИХ-ын чуулган дээр хэлсэн үгэндээ “Маргааш МАН-ын таван их хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг оруулж ирэх гэж байгаа юм билээ. Та нарын хамгийн сайн лидер гэж ярьдаг хүмүүс чинь хулгай хийчихсэн юм билээ шүү” гэж мэдэгдсэн юм.

Тиймээс дээрх нэр бүхий гурван гишүүн дээр нэмээд хэн хэн гэдэг УИХ-ын гишүүний нэр орж ирэх нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

УИХ-ын гишүүн Г.Солтаны хувьд өөрийн эзэмшлийн “Монгол шаазан” ХХК-даа ЖДҮХС-аас 950 сая төгрөгний зээлийг авсан нь тогтоогдоод байгаа юм. Тэрээр одоогийн байдлаар авсан зээлээ эргүүлэн яаралтай төлөх боломжгүй. Уучлал гуйх шаардлага байхгүй гэж хэвлэлүүдэд байр сууриа илэрхийлээд байна.

Д.Дамба-Очир гишүүний хувьд ЖДҮХС-аас зээл авсан тухайгаа одоо ч үгүйсгэсээр байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд хамаарал бүхий “Жаргалант Харвест” компанид тэрбум хоёр зуун саяыг, “Хас говь транс” ХХК 950 саяын зээлийг тус тус ЖДҮ-ээс авчээ.

Эдгээр зээлийг өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагадаа авч мөнгө хүүлсэн байж болзошгүй гэж яригдаж байгаа билээ.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close