Сонин хачин

МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэгийн хөтлөгч залуу бусдын гарт амиа алджээ

МҮОНТ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлэг үдэш бүр үзэгч та бүхэнд хүрдэг билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн хөтлөгч Б.Төгөлдөр энэ сарын 1-нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ампер хаус” төвд байрлалтай “Бид Финанс” ББСБ-ын ажлын байранд иргэн Төгөлдөр нь Т болон Б нартай маргах үеэр тархиндаа гэмтэл авч нас барсан бөгөөд одоогоор энэ хэргийг шалгаж байгаа. Хэргийн сэжигтэн Т нь тус ББСБ-ын захиралаар, Б нь менежерээр ажилладаг байсан хэмээн мэдээлжээ.

Нэмж мэдээлэхэд талийгаач Б.Төгөлдөр нь МУГЗ сэтгүүлч Го.Бадарчийн хүү аж. Тэрээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Талийгчийн ар гэр болон төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close