Улс төрчид

БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХУУЛИЙНХАН ОВОО, ХАРААНДАА АВЧЭЭ

У.Хүрэлсүхийн Засгийн Газрын сайд нар ээлж дараалан төрийн мөнгө шамшигдуулж, идсэн уусан асуудалд орж, эхнээсээ нэр нь тодроод байгаа. Гэвч Ерөнхий сайдын зүгээс танхимынхаа сайд нарт хариуцлага тооцох талаар хойрго хандаад байгаа юм. Гэтэл түүний танхимд нэр цэвэр, гар цэвэр сайд бараг үлдсэнгүй.

Энэ удаад түүний танхимын хамгийн залуу гэгдэх БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хуулийнханы овоо, хараанд өртсөн тухай мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү /2018-12-07/ өдөр сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ дурьдлаа. Тэрээр хэлэхдээ “БОАЖ-ын сайдын талаар янз бүрийн юм яваад байгаа. Хуулийнханаас асуусан чинь үндэслэлтэй л юм ярьж байна лээ” гэсэн юм.

БОАЖ-ын сайд нь Н.Цэрэнбатын хувьд маш олон асуудалтай нэр холбогдоод байгаа. Тухайлбал тэрээр утааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл бүрийн янданд утаа шүүгч суурилуулах ажлыг 54 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн. Гэвч тэрээр айлын янданд тавьж болохгүй бол станцын янданд нь шүүгч тавина хэмээн гүрийсэн байдаг юм.

Мөн манай улсыг утаагаа бууруулж, орчны бохирдлоо цэвэрлэхэд зориулаарай гэж нэг сая ам.долларыг Арабууд бэлгэлжээ. Тус мөнгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хувьдаа завшихаар аль хэдийнэ төлөвлөгөө боловсруулж, хулгайлах мөнгөнийхөө эхний хэсгийг аваад эхэлчихжээ гэх мэдээлэл хэвлэлд гараад удлаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг тус мөнгийг хэрхэн, ямар байдлаар зарцуулах тухай тархиа гашилгаж эхэлсэн. Түүнийг маш сайн төлөвлөсний эцэст өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр 1 сая ам.доллар буюу 2 тэрбум 410 сая 975 мянга 890 төгрөгийг өөрийн зүг рүү шилжүүлэн авах анхны А/322 тоот тушаалаа гаргажээ гэх мэдээллүүдийг зарим хэвлэлүүд цацаад байгаа билээ.

Энэ талаар тодруулахад Арабын нэгдсэн Эмират улсын Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны яамнаас 2018-06-05-нд ирүүлсэн албан бичигт нэг сая ам.долларыг улсынхаа агаар, орчны бохирдлын асуудлыг шийдэхэд зарцуулаарай гэж маш тодорхой дурьджээ.

Тус улсын зүгээс ирүүлсэн албан бичигтээ энэ бэлгийг бүтээхэд өндөр хувь нэмэр оруулан ажилласан “Эрүүл мэнд-Интернэйшнл” байгууллагын төсөлтэй хамтран ажиллахыг хүсчээ. Улмаар “Эрүүл мэнд-Интернэйшнл” нь эко цахилгаан халаагуурыг эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулах ажлыг хийх болно гэж тэмдэглэсэн байжээ.

Түүнчлэн сайд Н.Цэрэнбатын “Хархираан хөгжил” ХХК нь өнгөрсөн оны есдүгээр сард ЖДҮХС-аас нэг тэрбум төгрөгийн зээл авсан асуудал яригдаж эхлээд байгаа билээ. Тус компани нь түүний ХОМ-т дурьдагдсан байдаг. Түүний эзэмшлийн “Хархираан хөгжил” компанийн хувьд дан ганц ЖДҮХС-аас зээл аваад зогсоогүй ХХААХҮ-ийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тушаалаар 2018 оны наймдугаар сар хүртэл хүүгүй гэрээ байгуулж 600 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд гараад байгаа билээ.

Харин саяханаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай холбоотой өөр нэгэн ноцтой асуудал яригдаж эхэллээ. Учир нь өнгөрсөн Лхагва гарагт хуралдсан Засгийн Газрын ээлжит хуралдаанаар ирэх онд хийгдэх тусгай зориулалтаар буюу спорт агнуур, олзворын ангийн зөвшөөрлийг хэлэлцэн баталсан явдал юм.

Тус хуралдаанаар манай улс ирэх онд 79 угалз, 92 тэх, 40 халиу буга, 37 бор гөрөөс, 45 зэрлэг гахай, 160 цагаан зээр, 30 саарал чоно, 500 хүртэл агнуурын шувуу агнуулахаар зөвшөөрсөн байдаг.

Гэтэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын зүгээс тэрхүү ховор амьтадаар бизнес хийхээр төлөвлөж байгаа тухай. Тэрчлэн Туркийн сөрөг хүчний удирдагч Пэтхүла Гулэны төлөөлөгч Каан гэгчтэй хамтран дуудлага худалдаа зохион байгуулах гэнэ гэх мэдээлэл цахим орчинд цацагдах боллоо.

Манай улсын Засгийн Газрын зүгээс жил бүр тодорхой тооны ан агнах зөвшөөрөл олгодог ч түүнээс илүүг агнадаг гэх баримт, мэдээллүүд байгаа юм.

Учир нь одоогийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ажлаа авмагцаа “БОАЖЯ үнэхээр бугшсан, авлигын үүр уурхай болсон газар. Байгалийн баялаг, ургамал, амьтан гээд зарж болох бүхнийг зарж байгаа. Засгийн газрын нууц тогтоолоор 750 шонхор шувууг хил давуулж зарсан гэсэн мэдээлэл тагнуул, гаалийн байгууллагаас ирсэн” гэдэг мэдээлийг хийж байсан юм.

Түүнчлэн агнуурын бус бүс нутагт олон тооны ан агнуулах эрх олгодог, дараа нь агнуурын болон биологийн хангалттай нөөцтэй газар зөвшөөрөл олгосон дүр үзүүлдэг хэмээн нутгийн иргэд гомдоллодог билээ.

Ямартай ч БОАЖ-ын сайдын зүгээс энэ бүх асуудалдаа хариулт өгөөгүй байгаа юм. Харин түүнтэй холбоотой асуудал бүрийг хууль хяналтынхан овоо, хараандаа зэхсэн бололтой.

А.Тамир

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close