Бусад хүмүүс

Эзэнгүй орон сууц, байшинг сонирхсон хүмүүст нь үнэгүй өгөхөөр шийдвэрлэжээ

Японы улсын Окүтама тосгоны засаг захиргаанаас хариуцах эзэнгүй байшин, орон сууцнуудыг сонирхсон хүмүүст нь үнэгүй өгөх шийдвэр гаргажээ. Үнэгүй орон сууцтай болохыг хүсэгчдэд хуулийн дагуу гэрлэлтээ батлуулсан хос байх, 40-өөс доош насны, эсвэл 18-аас доош насны хүүхэдтэй гэр бүл байх ёстой гэсэн шаардлага тавьж буй гэнэ.

Орон сууц авах хүсэлтийг гадаадын иргэд ч гаргах боломжтой ажээ. Окүтама тосгоны захиргаанаас ийм гайхалтай шийдвэр гаргасан ч иргэдийн ихэнх нь шинэ байшин авах сонирхолтой, хуучин байшин сууцыг засаж янзлах дургүй байдаг гэдгийг тосгоны захиргааныхан хэлжээ.

Япон улс дахь үл хөдлөх, нэн ялангуяа орон сууц, байшингууд хүн амынхаа хэрэгцээнээс илүү гарсан байдаг гэнэ. Хариуцах эзэнгүй болсон орон сууц, байшингуудын дийлэнх нь хөдөө нутаг, хотын захын дүүргүүдэд байгаа бөгөөд тэндхийн ихэнх иргэд хот руу шилжин суурьшсантай холбоотойгоор ийнхүү байр сууц нь эзгүйрдэг аж.

Шилжин суурьшихаас гадна хөдөөх тосгонуудад ганцаараа амьдарч байсан өндөр настнууд нас барсны дараа байшин эд хөрөнгийг нь хамаатан саданд нь тушаан өгдөг боловч ихэнх нь тухайн байшинд амьдардаггүй, бүр эргэж ч очдоггүйн улмаас хаягдаж эзэнгүйддэг гэнэ. Үүгээр ч зогсохгүй үл хөдлөх хөрөнгийн нэмэлт татвар төлөхгүй гэсэндээ нас барагчдынхаа байр сууцыг өвлөж авахаас татгалзах нь ч бий.

2013 онд гаргасан судалгаагаар Японд нийт 61 сая орон сууц байгаа ч ердөө 52 сая өрх бий гэсэн тооцоогоо гарчээ. Судлаачдын үзэж буйгаар 2065 он гэхэд Япон улсын хүн ам 127 саяас 88 сая болж буурах төлөвтэй байгаа төдийгүй үүнийг нь даган 900 орчим хот тосгон эзэнгүйдэх эрсдэлд орж болзошгүй гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close