нийгэм

НИЙСЛЭЛД ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЭРЭЛТ ИХСЭЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр 2019 оны 05 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэх, оруулахыг хориглох шийдвэр гарсан.  Энэ хүрээнд ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК-ийн байгуулан сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэн худалдаанд гаргасан билээ.

Тэгвэл тэрхүү шахмал түлш нь иргэдийн дунд эрэлт ихтэй байна. Нийслэлчүүд жилдээ нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш түлж эхэлснээр жилдээ 600 мянган тонныг түлэх урьдчилсан тооцоо гарчээ.  Энэ талаар тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурах тооцоо гарчээ. Тус шахмал түлшийг Тавантолгойн нүүрсээр үйлдвэрлэж байгаа бөгөөд шахмал түлшний шаталт сайн, шаталтын хугацаа урт зэргийг иргэд хэлж байна.

А.Баяр

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close