Бусад хүмүүс

Ц.ЭЛБЭГДОРЖ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ ГЭДЭГ БОЛ ГАМТАЙ ЭДЛЭХ ЁСТОЙ ЭРХ МЭДЭЛ

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд хоёр дахь удаагаа Монгол төрийн тэргүүнээр сонгогдон ажилласан. Тэрээр төрийн тэргүүний өндөр хариуцлагтай албыг хашихдаа Монгол улсын нэр хүндийг дэлхийд эерэгээр сурталчилж, таниулж чадсанаараа бусад Ерөнхийлөгч нараасаа ялгардаг билээ. Тэрчлэн олон үр дүнтэй, ард түмэнд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргаж чадсан Ерөнхийлөгч гэж ард түмэн сайшаадаг билээ.

Харин түүнийг Ерөнхийлөгчийн албанаас бууснаас хойш маш олон сөрөг мэдээллүүдийг зарим улстөрчдийн зүгээс тарааж эхэлсэн юм. Гэтэл худалыг давтвал үнэн болдог гэгчээр нийгэмд түүний хийсэн, хэрэгжүүлсэн бүхэн хараар будагдсаар, буруутан мэтээр хэлэгдсээр байгаа.

Гэвч энэ талаар тэрээр ганц удаа ч хариулт илгээгүй байсан юм. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногийн эхээр 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт уригдаж өөрийнхөө талаарх мэдээллүүдэд хариулт өгч, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд түүний тус нэвтрүүлэгт уригдаж, ярилацахдаа хэлсэн онцлох ишлэлүүдийг уншигч таньд танилцуулья.

-Дараагийн Ерөнхий сайд нь тодроогүй байхад Засгийн Газар огцордоггүй.

-Миний үед санаачилж, хэрэгжүүлсэн “Шилэн данс”өнөөдөр “Ширэн данс” болсон.

-ЖДҮ-ийн талаар тасралтгүй давалгаалсан хэвлэл мэдээллүүд, сошиал, цахим орчныхонд талархал илэрхийлмээр байна. Харин одоо нөгөө баригдсан нөхдүүд тэднийг зөрчлийн хуулиар битгий шийтгэчихээсэй.

-Н.Алтанхуяг бол өөрөө өөрийнхөө Засгийн Газрыг огцруулсан хүн. Би өөрөө өргөдлөө өгөх хэцүү байна. Та намайг огцруулах санал оруулаад өгөөч гуйж орж ирсэн. Би тэр өргөдлийг нь нугалаад тийм зүйл байхгүй ээ гээд гаргаж байсан.

-Би Засгийн Газар огцроход дургүй. Өмнөх Засгийн Газраасаа дараачийн засаг нь хэзээ ч сайжирдаггүй.

-Шударга бусын хонгил гэдэг кинондоо итгэхээ боль. Өөрсдөө тийм кино зохиогоод тэрэндээ итгээд, яриад явах юм.

-Хуулийнхан хулгайнх нь араас явахаар хонгил гэж ярьдаг. Хулгай нь илэрээд хуулийнхан очхоор шударга бусын хонгил ярьдаг.

-Бид нар бие биенээ өөлөөд байвал Монголын сайн сайхан хэзээ ч ургахгүй. Тийм муу хууль байгаа бол тэр Элбэгдоржийн үед байсан хуулиа өөрчлөөд л яв л даа.

-ОюуТолгойн гэрээг байгуулснаар Монголын эдийн засаг нэг дахин нэмэгдсэн. Харин өнөөдөр бид эдийн Засгаа гурав дахин нэмэх тухай ярих ёстой.

-Хэрвээ бид ОХУ нүүрсээ зарж дуустал нүүрсээ дараад хүлээе гэвэл бидний ч нас ч хүрэхгүй, нүүрсний ч нас хүрэхгүй.

-Монголд түүхэн боломж хөвөр олддог орон.

-АСЕМ-аас мөнгө идсэн гэх асуудал байвал тэр хуулийнхаа дагуу хариуцлага тооц.

-Миний гэр бүл дотор хууль бус орлогтой бизнес байхгүй. Өнөөдөр бүх юм нууцгүй болсон.

-Бид нар хоёр хөршөөсөө улстөрийн тогтолцоогоороо өөр байх ёстой.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл гэдэг бол гамтай эдлэх ёстой эрх мэдэл.

-Улс оронд хамгийн том, хамгийн чухал ажил бол тухайн улсын иргэн байх. Би зүгээр л идэвхтэй сайн иргэн байхыг хүсэж байгаа.

-Алдсан бол сургамж ав, тэгээд тэр сургамжаа хууль болго, хуулиа мөрд.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close