Но-той хүнОлны танил

ХҮҮХДИЙН ТЕАТРТ БАНДААШАА ТАЙЛСАН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

Боловсролын салбарынхан бойтоглоод завгүй. Сайдаасаа эхлээд бүх том дарга нар нь элдэв асуудлын бай болоод удлаа. Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай холбоотой мэдээлэл цахим орчинд иргэдийн дургүйцлийг хөдөлгөж эхэлжээ.

Учир нь олноо дуулиан тариад байсан Олон улсын найрамдал зуслангийн “Хараацай” хүүхдийн театр дотор бандаашаа тайлсан хүн бол Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Баярсайхан гэнэ. Түмний нүдэн дээр нүцгэлэх шахсан бүсгүйн бандааш нь бенз байж. Түүнээс хойш тус яамны залуучууд хүүхнүүд рүүгээ хандан “Чи ямар бандааштай вэ”, “Төрийн нарийн цагаан бензтэй юм билээ”, “Та нар эмээ бандааштай байгаа даа”, “Манай Төрийн нарийн шиг цагаан бензээ зарласан хүүхэн энэ дэлхий дээр байхгүй” гэх зэргээр доог тохуу хийсэн яриа чихнээс чихэнд дамжин эд өрнөж байна. Тэр ч бүү хэл “Баяраа даргыг харахаар л цагаан бенз бодогдоод байх юм” гэсэн чиг жуг яриа одоо ч үргэлжилж байгаа аж.

Харин Төрийн нарийн бичгийн дарга чухам яагаад бензээ тайлсан түүхийг өгүүлье.

Тус яамныхан өнгөрсөн аравдугаар сард Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд очин архи, дарс уун “салхилалт” хийсэн байдаг. Уг арга хэмжээний үеэр хөгжөөнт тоглоомд оролцож байсан хүмүүсийн дундуур сайдын зөвлөх нь гэнэт орж ирээд бенз бандааш авчрах даалгавар өгсөн ажээ. Энэ үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга өмсөж явсан цагаан бензээ шувтлаад өгөх нь тэр. Хэдий тоглоом ч яамныхны нүд нь орой дээрээ гарчээ. Үүний араас давс нэмсэн үйлдэл нь зуу татаад халамцсан Дэд сайд Г.Ганбаяр нь “Манай төрийн нарийн одоо бандаашгүй байгаа, та нар хар” хэмээн өмдийг нь шувтлахаар дайрсан ч ойр хавийнхан хүмүүс түүнийг зогсоосон байдаг. Яг энэ кино шиг үйлдэл 100 гаруй хүний нүдэнд дээр болчихжээ. За яахав энэ хөгжөөнт тоглоом байж. Гэхдээ Сайдын зөвлөхөд “бенз авчир гэж хэл” гэдэг чиглэлийг Төрийн нарийн өөрөө өгсөн тухай явган яриа байдаг. Уг үйдэлээрээ Төрийн бичгийн дарга ямар санаа гаргах гэж байсан нь сонин. Энэ талаар мэргэжилтнүүд нь хачир нэмэн түмэн янзаар таамаг дэвшүүлэн ярьж байна.

Гэтэл тэрээр дээрх мэдээлэл тараад эхлэнгүүт тус мэдээллийг тараасан гэж яамныхаа зарим хүүхнүүдийг хяргаж байгаа ажээ. Энэ талаар тус яаманд ажилладаг нэгэн өөрийн /Darya Urnaa/ цахим хуудастаа “Гүтгэж, доромжлохоо зогсоохыг шаардаж байна, Б.Баярсайхан дарга аа! Өчигдөр яамны аппаратын хурал дээр манай ТНБД Б.Баярсайхан өөрийнх нь бандаашаа тайлж дэггүйтсэн явдлыг намайг бичсэн гэж ГҮТГЭВ! Ямар ч баримтгүй хүнийг ингэж гүтгэж болдог юм уу?

Та баримтаа гаргаж ирнэ үү? Эсвэл хамт олны өмнө уучлал гуйна уу? Үгүй бол би хүн гүтгэсэн, хувь хүний нэр төрд халдсан хэргээр хуулийн байгууллагад хандах болно. Болсон явдлыг болоогүй гэж гүтгэдэг зан чанар зөвхөн танд байдаг. Мөн сав л хийвэл шүүх цагдаа, хууль хүчний байгууллагад хандаж заргалдаж явдгийг чинь ч мэднэ. Гэхдээ энэ нь мөрөөрөө ажлаа хийж яваа яамны жирийн ажилтан намайг гүтгэж, доромжилж болно гэсэн үг биш байх гэж би бодож байна.

Тэгээд ч та бол төрийн захиргааны төв байгууллагад хариуцлагатай, өндөр алба хашдаг төрийн албан хаагч хүн. Албан тушаалаараа далайлган, “Миний бандаашаа тайлсныг чи л бичсэн” гэж чичилж, гүтгэж суухын оронд оронд алхам тутамдаа ЁС ЗҮЙТЭЙ байх нь таны нэн тэргүүний үүрэг, хариуцлага юм гэдгийг та бас ухамсарлах хэрэгтэй болов уу” гэж мэдэгджээ.

А.Тамир
АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close