Бусад хүмүүс

Л.Оюун-Эрдэнэ: Нэг дэх өдөр хүртэл өргөдлөө өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хэлчихье

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэж мэдэгдэн суулт зарлаад байсан бөгөөд тэднийг УИХ-ын дарга М.Энхболд өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүд түүнийг огцруулах шаардлагатай гэж үзвэл огцорч болно хэмээсэн бөгөөд олны анхааралд буй асуудлуудад хариу өгсөн. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Надад нэг асуулт байна. 60 тэрбумын тэр бичлэгэнд та үнэхээр байгаагүй юм уу? Төрийн сүлдний өмнө хэлчих? Монголын ард түмний өмнө? Тэр үнэхээр эвлүүлэг юм уу? Тэр таны дуу хоолой биш үү? Прокурор АТГ 60 тэрбумыг бичлэг чинь эвлүүлэг гээд гаргаад ирсэн нь ямар учиртай юм бэ?

Би танд итгэхгүй байна. Дөрвөн гишүүний өмнө гарын үсэг хааччихсан юм бэ? Бид таныг огцруулах талаар гарын үсэг зуруулаад өгч байхад яагаад намайг огцруулах асуудал биш гэж буцаасан юм? Монголын ард иргэдийн өмнө  яагаад худлаа яриад байгаа юм бэ? Та хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь үнэн ш дээ. Яагаад тантай холбоотой хэргүүд дээр очоод хаагдчихдаг юм бэ? Таны томилсон Энхжаргал гэж хүн яагаад ийм шийдвэр гаргадаг юм бэ? Таныг бид өөрөө саналаа өгөөд огцрохыг шаардаж байна. Тантай ажиллах итгэл үнэмшил бидэнд алга. Та өөрөө огцрох өргөдлөө өг. Нэг дэх өдөр хүртэл өргөдлөө өгөхгүй бол бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ хэлчихье” хэмээн УИХ-ын даргын өрөөг орхин гарлаа

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close