МэдлэгСонин хачинЭнтертайнмент

Үенч суманд анх удаа цоохор ирвэс камерын дуранд өртжээ

Дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс бол Төв Азийн өндөр уулсын билэг тэмдэг юм. Махчин амьтад дотор мийнхэн буюу муурын овогт багтдаг, нууцлаг амьдралтай энэ амьтныг судлахад маш бэрх.

Энэ тухай судлаачид тэмдэглэлдээ онцолсон байдаг. Хүний нүдэнд өртөөд байдаггүй маш ховор үзэгддэг цоохор ирвэс Ховд аймгийн Үенч сумын Байшинтын нуруунд байгаль хамгаалагчдын суурилуулсан камерт анх удаа өртжээ. Иймд судлаачид гурвыг нэмж байршуулан амьдрах орчныг нь тандахаар болсон аж.

Цоохор ирвэс нь дэлхийн хэмжээнд Памир, Гендүкүш, Гималай, Тянь-Шань, Хархорум, Алтай Соён зэрэг төв ба дундад Азийн өндөр уулын системийг дамнан оршдог Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Афганистан, Пакистан, Монгол, Хятад, Бутан, Балба, Энэтхэг гэсэн 12 оронд 2 сая км квадрат талбайд тархан амьдарч байна.

Энэ талбайн хэмжээ нь Хятадын газар нутгийн 60 хувьтай тэнцэх аж. Нэг талаас харвал уудам их нутаг эзлэж байгаа мэт боловч уг амьтан тоо толгойн хувьд цөөхөн юм. Одоогоор дэлхий дээр ердөө 4080-6590 цоохор ирвэс байна.

source: news.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close