Сонин хачинЭнтертайнмент

Монгол бөхөн гялгар уут идсэнээс ходоод нь задалж дийлэхгүй үхэж байна

БИДНИЙ ТУХАЙ: Монгол бөхөн гялгар уут идсэнээс ходоод нь задалж дийлэхгүй үхэж байна
Түгээх
2018-12-07 11:43:46 – Байгаль Орчин
www.webwire.com мэдээллийн сайтад Монгол бөхөн гялгар уут идсэнээс олноор үрэгдэх болсон талаар нийтлэгдсэн байна. Энэхүү нийтлэлд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Алтай, Саяны экобүс нутгийн Хүйсийн говийн орчимд байгаль хамгаалагч үхсэн бөхөнгийн сэг олсон талаар дурджээ. Байгаль хамгаалагчийн олсон бөхөн нь гялгар уут идсэнээс ходоод нь задалж дийлэхгүй үхсэн болохыг тогтоосон аж.

Монгол улсын хөдөө орон нутгийн иргэд сүүлийн жилүүдэд гялгар уут, хуванцар эд зүйлс ихээр хэрэглэх болсон нь говийн амьтдын тоо толгой буурахад ихээхэн нөлөөлөх болсон байна. Говь цөлд ховордсон амьтадын идэш тэжээл хомсдож, хуванцар хог хаягдал ихсэх болсон нь ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн гэлээ. Ховор амьтдын тоо толгойд сөргөөр нөлөөлж буй энэ асуудлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас анхаарч “Хуванцаргүй голууд” төсөл хөтөлбөрийг эхлүүлжээ. 2018 оны долдугаар сараас эхэлсэн энэхүү санаачилгын хүрээнд Хэрлэн голын дагуух хуванцар хог хаягдлыг цэвэрлэж, цаашид ил задгай хог хаягдал хаяхгүй байх талаар уриа лоозонг олон нийтэд сурталчилсан байна.

ЭХ СУРВАЛЖ: WEBWIRE.COM

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close