Бусад хүмүүс

Шүдний өвдөлтийг гэрийн нөхцөлд намдаах шилдэг аргууд

Шүд өвдөх нь хэдийгээр онц асуудалтай өвчин биш ч, бидэнд тэсэхийн аргагүй их өвдөлт, зовиурыг авчирдаг. Ихэвчлэн шөнө, оройн цагаан өвддөг учир эмнэлэгт үзүүлэх, эмчийн тусламж авахад төвөгтэй байдаг шүү дээ. Иймд бид та бүхэндээ шүдийг хэрхэн гэрийн нөхцөлд эмчлэх, өвчин намдаахад тустай аргуудыг сонирхуулъя.

1Шүдэн завсар орсон хоолны үлдэгдлийг цэвэрлэх

Юун түрүүнд та шүднийхээ завсар орсон хоолны үлдэгдлийг тусгай шүдний утсаар авч байх хэрэгтэй. Энэ нь шүдний завсар зай гарахаас сэргийлдэг. Харин зарим хүмүүс оёдлын утсаар ийнхүү шүдээ цэвэрлэж харагддаг бөгөөд энэ нь хамгийн буруу зүйлсийн нэг юм.

2Өвдөж буй шүдийг хөндөхөөс сэргийлэх

Харин дараа нь та өвдөж буй шүдээ аль болох хөндөхгүйг хичээж, эрүүл шүдээрээ хоолоо зажлах хэрэгтэй. Мөн өвчин намдаах эмийг зуувал, өвдөлт түр хугацаанд ч болов намддаг. Энэ үеэр яаралтай түргэн тусламжыг үзүүлэх нь чухал билээ.

3Өвчин намдаах эм уух

Гэвч та эм уухдаа эмчийн заавар зөвлөгөөний дагуу уух хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдэд дур мэдэж эм өгөх нь маш аюултай юм. Тухайн хүн, эмэнд агуулагдах бодисоос харшилтай эсэхийг мэдэж, зохих тунгаар тодорхой цагийн зайтай уух нь хамгийн зөв аж.

4Өвчин намдаах тос түрхэх

Мөн эм уусны дараа, эмний үйлчилгээг нэмэгдүүлж, зовиурыг түргэн хугацаанд намдаахын тулд зориулалтын өвчин намдаах тос, цацлагыг арьсны гадан талаас түрхэх хэрэгтэй. Мэдээж тосыг бага насны хүүхдийн гар хүрэх газраас хол тавьж, нүдний орчмоос холдуулах хэрэгтэй юм. Хэрвээ хэт мэдрэг, эмзэг арьстай бол хэт гааны найрлага өндөртэй тосноос татгалзаарай.

5Хүйтэн жин тавих

Ямар нэгэн эм, тосгүй үед өвдөж буй талын хэсэгт хүйтэн жинг тавьж өгч болно. Ингэснээр хэсэгхэн хугацаанд өвчнийг намдаадаг. Энэ үед та дотроосоо хэт халуун, эсвэл хэт хүйтэн шингэнийг харшуулан хэрэглэхээс зайлсхийгээрэй. Учир нь шүд мэдрэг болдог учир, улам бүр хөндүүрлэн, янгинаж өвдөх нь бий.

6Давстай усаар амаа зайлах

Давсны уусмал нь ямар нэгэн үрэвслийг дарж, өвчинг намдаах үйлчилгээтэй. Иймд та шүд ихээр өвдөж байгаа үедээ 250 мл усанд 1 цайны халбага давсыг уусгаж, түүгээр 30 секунд орчим амаа зайлаад асгах хэрэгтэй. Энэхүү үйлдлийг 2 цаг тутам хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй шүү.

7Сармис болон сонгино

Эртний уламжлалт анагаах ухаанд, сонгино болон сармисаар шүдний өвдөлтийг намдаадаг байсан юм. Мэдээж үүний дараа амнаас эвгүй үнэртэх хандлагатай. Гэвч үйлчилгээ, үр дүнгийн хувьд гайхалтай тул та заавал хэрэгжүүлээд үзээрэй. 1/2 хумс сармисыг өвдөж буй шүдэндээ зууж, өвчин намдтал байлгах хэрэгтэй. Эсвэл бага хэмжээний сонгиныг ийнхүү зууж болох юм.

8Цагаан гаа, улаан перц

Хэрвээ шүдний өвдөлт гүн, тэсэхийн аргагүй өвдөж байвал танд цагаан гаа, улаан перц хэрэг болно. Тэд хоёул байгалийн өвчин намдаагчийг өөртөө агуулдаг. 1 чимх цагаан гаа, улаан перцийг аяганд хийж, дээр нь хэдэн дусал усыг хийгээд сайтар холих хэрэгтэй. Бэлдсэн уусмалаа багахан хөвөнд шингээж, өвчтэй хэсэгтээ хийгээрэй. Өвдөлт удалгүй намдах болно.

9Цайны ханд

Мөн өвчтэй хэсгийн арьсанд хэрэглэсэн цайны хандыг жин болгон тавьснаар өвчин намдаах үйлчилгээг давхан үзүүлдэг. Энэхүү аргыг дээрх аргуудтай хавсарч хэрэглэх нь зүйтэй. Цайны хандыг богино долгионы зууханд эсвэл, бүлээн цайнд дүрж дараа нь өвдөж буй газрынхаа хэсэгт жин тавьж өгөөрэй.

10Спирт

Цэвэр спиртэнд ч мөн өвчин намдаах үйлчилгээ байдаг. Найрлага өндөртэй архи, виски, ликёр ч байсан болох юм. Үүнээс хөвөнд шингээж, өвдөж буй шүдэн завсраа хийх хэрэгтэй. Ийнхүү 20 орчим минут болсны дараа өвдөлт аажмаар намдах учиртай.

11Эмчид үзүүлэх

Мэдээж таны шүд цооролтой, нэгэнт өвчилсөн бол эдгээр аргууд нь ердөө түр зуур өвчин намдаана гэдгийг санаарай. Иймд та цаг товлож, мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм.

12Шүд ломбодох

Хамгийн үр дүнтэй бөгөөд шалгарсан аргуудын нэг бол өвчтэй шүдээ ломбодуулан цооролт даамжирахаас сэргийлэх явдал билээ. Тиймээс та эмчээс цаг товлож, өвчтэй, асуудалтай шүдээ үзүүлэн, яаралтай ломбодуулах хэрэгтэй шүү.

13Эмчийн заавраар эм уух

Эмчилгээний хажуугаар эмчийн заавраар тохирсон тун бүхий эмийг цагаар уух нь таны шүдийг эрүүлжүүлэх, өвдөлтийг арилгах үйлчилгээтэй. Ингэснээр хэдхэн цагийн хугацаанд өвчинг намдаах бус, удаан хугацаанд эмчилнэ гэсэн үг юм.

14Шүдээ тогтмол угаах

Хамгийн чухал нь та шүдээ тогтмол угааж, зохих эмчилгээг цаг алдалгүй хийж байх юм. Шүдээ өдөрт хамгийн багадаа 2-оос доошгүй удаа угааж байх нь таныг элдэв эрсдлээс хамгаалдаг. Тиймээс таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол шүдээ угаах байна шүү.

15Чихэр идэхгүй байх

Шүд өвчлөх хамгийн том шалтгаан бол чихэр, чихрэн бүтээгдэхүүн ихээр идэхээс болдог юм. Иймд та аль болох чихрээс татгалзаж, идсэнийхээ дараа заавал шүдээ угааж байх хэрэгтэйг санаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close