зөвлөгөөнийгэм

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбэлэн сонгоно

Өргөдлийн байнгын хорооны зарим гишүүн өчигдөр /12.04/ “Буянт-Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцав.

Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам нь өндөр босготой, тухайн бүлэгтээ хүрдэггүй, мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй гэх мэт хэдэн зуун гомдлыг иргэдээс тус Байнгын хороонд ирүүлсэн юм байна.

Мөн “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд энэ оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг, Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууц ашиглалтад оруулна гэж байсан ч өнөөдрийг хүртэл биелсэнгүй.

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн хэлснээр дээрх хөтөлбөрийн хүрээнд 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж буй юм байна.

Тэрбээр 972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн санд шилжүүлэх талаар эцэслэн шийдээгүй байгааг ч хэлэв. Энэ талаар өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн, тодорхой шийдвэр гаргах аж.

Мөн ашиглалтад оруулахаар хүлээгдэж буй орон сууцны дэд бүтэц, тохижилт, сургууль, цэцэрлэгийг энэ удаа цогцоор нь шийдэж буйг тэмдэглэсэн.

Түүнчлэн, иргэд орон сууцаа түрээслэнгээ ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн тохиолдолд зээлд хамрагдан, тухайн орон сууцаа худалдаж авах, урт хугацаанд түрээслээд, өөрийн өртгийг нөхсөн тохиолдолд өмчлөх зэрэг өөрчлөлтийг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамд оруулах чиглэлээр Засгийн газарт чиглэл болгоод буй.

Салбарын яамнаас үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхэд бэлэн болж байгаа гэнэ. Мөн “Бармон” ХХК тодорхой хугацаанд түрээслээд өмчлөх нөхцөлтэйгөөр орон сууцнууд барьж, ашиглалтад оруулж буйг ч хөндөнө лээ.

“Буянт Ухаа 2” хорооллын ашиглалтад оруулах гэж буй 972 айлын орон сууцанд иргэдийг түрээсээр суулгахдаа өмнөх шиг сугалаагаар хуваарилах уу, өөр журмаар шийдэх үү гэдгийг Төрийн орон сууцны корпорац”-ын захирал Ж.Хичээнгүйгээс тодруулахад, “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно” хэмээв

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close