нийгэмСонин хачин

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирсэн санал хүсэлт, иргэдийн зорчих эрэлттэй уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөн үе шаттайгаар дараах ажлуудыг хийж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний оргил цаг, ачаалал ихтэй зогсоолуудын ачааллыг бууруулах чиглэлээр дараах ажлуудыг эхлүүлээд байна.
Өглөөний оргил ачааллын цагаар дараах богино эргэлтийн чиглэлүүдэд өглөөний 7:10, 7:25 цагуудад тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдсэн.

“Саппоро – МУБИС”
“25 дугаар эмийн сан – Зүүн 4 зам”
“5 богд – МУБИС”
“7 буудал – МУБИС”
“Монгол кино үйлдвэр – МУБИС”
“Саппоро – 3,4 дүгээр хороолол – Гандан – МУБИС”
“3 дугаар эмнэлэг – Баруун 4 зам-Чингэлтэй дүүрэг – МУБИС”
“Хархорин – Гурвалжингийн гүүр – Зайсан”
Оройн оргил ачааллын 18:20 цагт дараах богино эргэлтийн чиглэлүүдэд тус бүр нэг автобус явахаар зохицуулалт хийгдээд байна.

“Ард кино театр – 120 мянгат – Яармаг”
“Ард кино театр- ЭТӨЧ – 5 шар”
“Цэцэг төв-Хүнсний 1 дэлгүүр – 7 буудал”
“Төв цэнгэлдэх – Зүүн 4 зам”
“Баянгол зочид буудал – Нисэх”
“Элба – Дэнжийн 1000”
“Бөмбөгөр-Алтай хотхон – БММЗ”
“Өргөө амаржих газар – Офицеруудын ордон”
“МУБИС /зүүн/ – МУИС – 3.4-р хороолол – Өнөр хороолол – 5 шар
4 дүгээр дэлгүүр – Сэлх”

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хот орчмын болон алслагдсан чиглэлүүдэд өглөөний эх авалтыг урагшлуулах, хүртээмж багатай зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд гаралт нэмэгдүүлэх ажлын хүрээнд :
Алслагдсан дараах 16 чиглэлд өглөөний эх авах цагийг 5-9 минутаар урагшлуулах зохицуулалт хийгдсэн.

Ч:9 “Нисэх”
Ч:7 “Зунжин”
Ч:14 “Нарангийн гол”
Ч:15 “Сонсголон”
Ч:13 “Тахилт”
Ч:28 “Сэлх”, “Ард кино театр”
Ч:32 “ТЭЦ3”
Ч:38 “Хайлааст”
Ч:41 “Халдвартын эмнэлэг”
Ч:44 “Дүнжингарав”
Ч:53, Ч:54, “Яармаг”
Ч:56 “Буянт ухаа”
Ч:57 “Нарангийн гол”
ХО:2 “Дүнжингарав худалдааны төв”
ХО:3 “Гордок”
ХО:8 “Найрамдал” зогсоолуудаас тус тус хөдлөхөөр
– Ачаалал ихтэй Ч:8 “Хайлааст – МУБИС – Цэцэг төв”, Ч:27 “Вокзал – Бөмбөгөр – Өвөр согоот”, Ч:41“Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”, Ч:42 “Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан”, Ч:65 “Зайсан – Офицеруудын ордон”, чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог нэмэгдүүлсэн.

– Хэт хол буюу 50 км-с дээш урттай зарим чиглэлийг богиносгон хүлээгдлийн хугацааг багасгаж, өдөрт үйлчлэх давтамжийг нэмэгдүүлж, давхцалыг бууруулах ажлын хүрээнд Ч:65 “Зайсан – Офицеруудын ордон”, Ч:66 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол” чиглэлүүдийг шинээр төлөвлөсөн,

– Хот орчмын ХО:10 “Эмээлт /хурган/ – Хархорин – 10-р хороолол” чиглэлд иргэдийн эрэлтэд суурилан дунд багтаамжийн автобус үйлчилж байсныг их багтаамжийн автобус явахаар, ХО:6 “Өлзийт хороолол – 120 мянгат” чиглэлд иргэдийн санал хүсэлтээр зорчилт багатай өдрийн цагт цонхлолт хийгдэж байсанд зохих судалгаа хийж цонхлолтгүй явахаар, мөн орой сүүлийн автобус 19:44 хөдөлж байсныг 21:11 цагт хөдлөхөөр цагийг уртасгасан,

– Ч:13, Ч:44, Ч:46, ХО:2 чиглэлүүдэд эргэлтийн хугацаа хасч өдөрт ажиллах рейсийн тоо нэмэгдснээр үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 болон дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close