зөвлөгөөМэдлэгСонин хачин

НӨАТ-ЫН СУГАЛААНЫ “СУПЕР АЗТАН” 200 САЯ ТӨГРӨГ ХОЖНО

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол 2018 оны 12 дугаар сарын 23-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 11 дүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа 12 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын 8 орон тохирсон бол та 50 сая төгрөг, 7 орон тохирсон бол 10 сая, 6 орон тохирсон тохиолдолд 5 сая төгрөг, 5 орон тохирсон бол 1 сая, 4 орон тохирвол 200 мянга, 3 орон тохирсон бол та 50 мянган төгрөг хожих юм.

Харин Супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 25 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 200 сая төгрөг хожих боломжтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close