Бусад хүмүүс

М.Энхболдыг огцруулах байр суурьтай гишүүд нэмэгдэж байна

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудал газар авч, УИХ-ын нэр бүхий таван гишүүн чуулганы танхимын үүдэнд сууж, УИХ-ын даргын индрийн өмнө зогсох зэргээр эсэргүүцэл илэрхийлж байна.

Бидний нүдэн дээр ил тэмцэл өрнүүлж байгаа нь дээрх таван гишүүн болохоос биш УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи нь М.Энхболд даргыг огцруулах хүсэлтэй байгаа. Ерөөсөө нийгэм тэр чигээрээ энэ зүгт хөдөлж байгааг ч сүүлийн үеийн улс төрд өрнөж буй үйл явдал, нийгмийн салхинаас харж болно. Гэтэл УИХ дахь сөрөг хүчний гишүүн З.Нарантуяа өөрийнхөө аккаунтаар “УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хүсэлтэй УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж байна” хэмээн жиргэжээ. Үүнээс харвал УИХ-ын даргаа огцруулах хүсэлтэй гишүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь нийгэм тэр чигтээ давалгаалж байгааг харж болох юм. М.Энхболдыг дэмжигч 27 гишүүний тоо цөөрч, нөгөө талд байр сууриа илэрхийлэхийг зэхэж байгаа гэх мэдээлэл ч бий.

Монголын төрд 20 гаруй жил ноёрхож байгаа МАНАН бүлэглэлээс салах ёстойг өнөөдөр захын сонгогч ойлгодог болсон нь түүнийг огцруулах тал дээр уухайлж байгаа ард түмний давлагаанаас харж болно. Өнөөдөр МАНАН-гийн эсрэг хийж чадах ганц зүйл бол бүтээн байгуулалтын чиглэлд үндэсний хэмжээний олон ажил эхлүүлсэн, шударга ёсыг тогтоохоор ажиллаж байгаа энэ Засгийн газрыг тогтвортой ажиллуулах. Нөгөө талаас “Монгол ялна” уриатай МАНАН-гийн эсрэг явж ялалт байгуулсан гэх Ерөнхийлөгч Х.Баттулга ч М.Энхболдыг огцруулах тал дээр санал нэгдэж буй. Гагцхүү энэ хүн үндэстний эрх ашгийн төлөө явах уу, бүлэглэлийн эрх ашгийн төлөө явах уу гэдгээ ард түмний өмнө харуулах түүхэн цаг үед алба хашиж байгаад хамаг учир бий.

Монголын улс төрд 20 гаруй жил дүрэмгүй тоглож, өөрсдийнхөө эрх ашгийг өндөрт тавьсан М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын бүлэглэл байгаа цагт улс эх орон, ард түмний амьдрал доройтсоор байх болно. Үүнээс салах цаг иржээ гэдгийг өнөөдрийн улстөрийн үйл явдал харуулсаар. Тиймдээ ч түүнийг огцруулах асуудлыг дэмжсэн гишүүдийн тоо нэмэгдсээр байна.

С.Баяр

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close