Бусад хүмүүс

Ц.ЭЛБЭГДОРЖ ЭРГЭН ИРНЭ

Төрийн тэргүүний сэнтийгээс буусан цагаасаа олны нүдэнд төдийлөн өртөөгүй экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талаарх сонирхолтой мэдээллүүд хэвлэлд гарах боллоо. Учир нь Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай “Буян” кампанийн захирал Б.Жаргалсайхан нүүр номондоо ингэж бичжээ.

Тэрээр “Эрх мэдэлтэй байхдаа Элбэгдорж уул хадаар тэнэх, тааваараа хурал зөвлөгөөнд орох, тоглолт үзэх, бүжиглэхийг хүсч байсан байх. “Богинохон чөлөө авсан цэрэг болж өгвөл олон айлаар орохыг боддог” гэдэгчлэн Ц.Элбэгдорж уул хадаар тэнэж, энд тэндхийн хурал зөвлөгөөнд орж, “Никтон” хамтлагийн тоглолт дээр бүжиглэж хүслээ гүйцэлдүүлж явав. Улс төрөөс хол хөндий, нам гүмхэн амьдрах түмэн хүсэл байвч “МАНАН-гийн толгойлогч, Шударга бусын хонгил үүсгэгч” хэмээн цоллон араас нь чаргуулдлаа.

Тэгэхээр Ц.Элбэгдорж АСЕМ-ын асуудал, МАНАН бүлэглэл, Шударга бусын хонгил гэгчийнхээ тухай тайлбар хийж таарна. Дахиад олон нийтийн хараанд өртөх нь тодорхой шүү дээ. Магадгүй тэр хүний дотор унтарч байсан улс төрийн галыг асааж орхиод дахиад арван жил Элбэгдоржийгоо магтах, хараах хослуулах вий дээ. Элбэгдорж Элба арал дээр цөллөгдсөн Напеолон шиг улс төрд эргэн ирэлт хийж сурсан улс төрч.

Яг үнэндээ Монголын төрийн хамгийн дуулиантай хамгийн авьяаслаг улс төрч учраас хүссэн цагтаа хүрээд ирэх өдөөн хатгалтыг бүлэглэлүүд хийж байна. Яг үнэндээ Ц.Элбэгдоржийг төмөр зам тавиач гэж шаардуулсан “29500 төгрөгөөр авсан нүүрсээ 80000 төгрөгөөр зарж Багануурыг хохироосон нөхдийг илчилсэн” төдийд өширхөгчид дуудсаар байгаа юм. Яг үнэндээ “Шүдтэй арслан”-д хонгодуулсан, хулгай хийсэн, улс төрөөс шахагдсан нөхдүүд “Шударга бусын хонгил” гэгчийг ярьдаг.

Н. Алтанхуяг л гэхэд агаарын бохирдол бууруулах нэрээр түүхий нүүрс оруулж ирэн “Цэвэр агаар сан”-г зөвлөх асан Н. Хүрэлсүх, охин Саранзаяагийн яаж цөлмөв. Хүргэн Дэнзэн, эгч, хүргэн ах нарын хамтаар улсад 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь үнэн шүү дээ. Монголын төрд охины хамтаар хулгай хийсэн хулгайч Н.Алтанхуягаар дуусах болтугай. Үнэндээ бол МАНАН бүлэглэл гэдэг эрх мэдлийн хэлхээс дээр тогтдог тогтолцоо юм. Яг одоо У.Хүрэлүсх, Х.Баттулга нарын МАНАН бүлэглэл хүчирхэгжиж байна.

Талбай дээр Ц.Элбэгдорж гарч ирээд “Гэдийсэн авлигачдыг бөхийлгөж, Бөхийсөн ардыг гэдийлгэнэ” гэхэд Монголчууд уйлчихдаг. Ийм хэмжээний улс төрч сүүлийн 30 жил гарсангүй. Тэр хувьсгал хийж, УИХ-ын гишүүнээс сайн дураараа буун цагдаад шалгуулж, дэлхийн томцуултай улс төр ярьсан. Элбэгдоржийг эргэн ирлээ гэхэд гэр бүлээрээ авлига, албан тушаалын хөндийгөөр явагч гарууд шээс алдан тийчигнэх нь тодорхой юм. Х.Баттулгаас алд дэлэм илүү Элбэгдоржийг эргэн ирэхэд дургуйцахгүй хүн маниас эхлээд байна шүү.

О.Жаргалсайхан”

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close