Бусад хүмүүс

Нурууны өвчтэй болохгүйн тулд дараах 8 дасгалыг хийж хэвшээрэй

Дэлхийн хүн амын 40 хувь нь нурууны ямар нэгэн асуудалтай тулгардаг байна. Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар гэдгийг мартаж болохгүй. Доор танилцуулж буй дасгалуудыг хийж статистик тоог бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулаарай.

Дасгал 1


– Сандалны өөдөөс харж зогсон баруун хөлөө сандал дээр гуяа нэг төвшинд байхаар тавина.

– Зүүн гарын алгаа гадагш харуулан баруун өвдгөн дээр тавина. Баруун хөлийг хөдөлгөхгүйгээр их биеэ баруун тийш болгоно.

– Хэд хэдэн удаа гүн амьсгалж дээрх байрлалдаа 30 орчим секунд зогсоно. Зүүн хөлийн дасгалыг мөн адил хийнэ.

Дасгал 2

–  Нуруун дээрээ дээш харан хэвтэж нэг өвдгөө цээжиндээ авчирч, нэг хөлөө газартай тэгш байрлуулна.

–  Хэд хэдэн удаа гүн амьсгална.

–  Мөр газартай тэгш байрлахыг анхаарна уу. Нэг хөлдөө 30 секунд хийнэ.

Дасгал 3

– Дээш харан хэвтэж хоёр гараа алдална, “Т” үсэг мэт хэлбэр гаргана.

– Мөрийг газраас салгахгүйгээр хоёр өвдөгөө хоёр тийш зөөлөн эргүүлнэ.

– Амьсгалаа зөөлөн, гүн авч гаргана. Нэг талдаа тус тус 1 минут хийнэ.

Дасгал 4

–  Нуруугаараа хэвтээд гараа хоёр тийш алдална, хөл тэгш байна. Нэг хөлийг 90° хэмд зөөлөн авчирч, эсрэг талын гараар дарна.

–  Нүүрээ алдалсан гар руугаа харуулна. Хоёр мөр газартай тэгш байхыг анхаараарай.

–   Амьсгалаа зөөлөн гүнзгий авч гаргана. Нэг талдаа тус тус 1 минут хийнэ.

Дасгал 5

– Тэгшхэн зогсоод баруун хөлөөрөө урагш алхаж өвдгөөрөө нугална. Зүүн хөлийг нугалахгүй.

– Их биеийг нугалсан хөлийн тийшээ эргүүлж алгаа нийлүүлнэ. Энэ үед тохой нугалсан хөлийн өвдөг тушаа байрлана.

– Энэ байрлалд 30 секунд орчим байна. Зүүн хөлийг мөн адил давтана.

Дасгал 6

–  Газар сууж баруун хөл нугалж зүүн ташаанд авчирна. Баруун гараа нурууныхаа ард авчирч газар тавина.

–  Зүүн гарын тохойг – нугалсан хөлийн өвдгөн тушаа байрлуулна.

–  Их биеийг газар тавьсан тал руу нугална, энэ үед газраас зүүн хөлийг салгаж болохгүй.

–  Энэ байрлалдаа 30-60 секунд байна. Хөлөө сольж хийнэ.

Дасгал 7


– Газар дөрвөн хөллөнө. Бэлхүүсийг хонхойлгож цээжин биеийг өргөнө.

–  Мөрний булчин сунаж байгааг мэдрэх хэрэгтэй. 10 секунд орчим аажим амьсгал авч, гаргана.

– Нурууг нум хэлбэрт оруулж цээжин бие рүү түлхэнэ.

– Энэ байрлалд мөн 10 секунд орчим болоод эхлэх байрлалд шилжинэ. Дасгалыг 1-2 минут хийнэ.

Дасгал 8

– Өвдгөө бага зэрэг зай авч хөл дээрээ сууна.

– Духаа газар хүргэж, гараа урагш сунгана.  Биеэ суллаж зөөлөн, гүн амьсгаа авна.

– Энэ байрлалд өөрийн хүссэн хугацаагаар байж болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close