Олны танилУлс төрчид

Д.ДОРЛИГЖАВ ПРОКУРОРЫН ТӨРСӨН ДҮҮГИЙН ДАНС РУУ 4 САЯ АМ.ДОЛЛАР ХИЙСЭН МИНЬ ҮНЭН.

Өнгөрсөн 2014 онд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудастаа нэгэн компаниас төрийн томоохон өндөр албан тушаалтанд авилгал өгсөн байх баримтыг олон нийтэд цацсан байдаг. Тухайн үед Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт олон нийтийн анхаарлыг ихэд татаж байсан юм. Мөн тус гүйлгээний талаар “Голомт” банк болон “Алтан дорнод Монгол” ХХК-ийн зүгээс хэвлэлийн хурал зарлаж байлаа.

Ингэхдээ тус компанийн Тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “Дөрвөн сая долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. “Алтан дорнод Монгол” хэн нэгэн албан тушаалтанд мөнгө шилжүүлээгүй. Харин “NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлэх байх. Т.Ганболд эрүүл мэндийн шалтгаанаас хэвлэлийн хуралд ирж чадсангүй.

4 сая ам.долларын асуудлаар бол “NRI LLC” компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний өөрийнх нь хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ 4 сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлах байх. Би бол “Алтан дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байна” хэмээж байжээ.

Ийнхүү тухайн үед Х.Тэмүүжин сайдын гаргаж ирсэн баримт хэсэгтээ хэвлэлүүдээр гараад хэнд 4 сая ам.доллар шилжүүлсэн нь тодорхойгүйгээр намжсан байдаг. Тэгвэл энэ талаар өнөөдрийг хүртэл чимээгүй явсан “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо дөрвөн сая долларын шилжүүлгийнхээ талаар тайлбарлажээ.Тэрээр өгсөн ярилцлагадаа “60 тэрбумын схeмыг оржзодов ярьсан ч санаачлагч нь өөр хүн байсан. Улс төрийн шантаажаар намайг хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын данс руу 4 сая долл хийсэн минь үнэн” хэмээн ярьжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close