Бусад хүмүүс

Тэргүүн охин Б.Намуун америкт амаржиж, Ерөнхийлөгч зээгээ өлгийдөн авчээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын авааль гэргий Ц.Энхтуяа, дөрвөн хүүхдийг монголчууд нэр зүсээр нь бүрэн мэднэ. Харин сүүлийн үед Анжелина гэдэг орос бүсгүй, Марат, Мурат ихэр хүү гээд бас л дөрвөн хүү төрүүлсэн тухай яригдах боллсон нь нууц биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Х.Баттулга ууган охин Б.Намууныгаа дагуулан явж, одоо “Тэргүүн охин” гэх гуншин зүүх болсон.

Манай тэргүүн охин 2012 оны найр хуримын улирлын үеэр Хөвсгөлд жуулчны баазад хуримаа хийж, зочдоо онгоцоор зөөж байсныг хүмүүс сайн мэднэ. Тэр үед Б.Намуун Цог гэдэг залуутай гэрлэсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга хуримынх нь өдөр охинтойгоо бүжиглэсэн зургаа нүүр хуудастаа байршуулж, “Аавуудад тохиолддог хүнд өдөр” гэж шүүрс алдаж суусан билээ. Харин нижгэр хуримласан хосууд хоёр жил ч амьдраагүй хоёр тийш болсон гэдэг. Нижгэр хурим хийж байсан Б.Намууныг хүүхэдтэй, хүүхэдгүй гэхийг бодоход хувийн амьдралаа сайн нууцалсан нь илт.

Анхны амьдралдаа аль хэдийнэ цэг тавьсан Б.Намуун дараагийн болзоонд явж, “Оюуны Ундраа” группын захирал Сайнбуянгийн Отгонбаярын хүү О.Тэнүүнтэй дотно холбоотой болсон. С.Отгонбаярын тухайд Улаанбаатар хотын төсвийг барьж байгаа НИТХ-ын дарга С.Амарсайханы ах. Юутай ч тэргүүн охин Б.Намуун америкт амаржиж О.Тэнүүн гэх залууг амьдралынхаа ханиар сонгож хоёр дахь амьдралаа албан ёсоор эхлүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэлтэй

  1. eh n heer alag bol huu n shiir alag. aawiigaa duuraisan sain ohin bn ger buliin asuudliig ch adilhan shiidej mundag gdgee haruulsan bn shd.
    mongol yalsan. hhaha. ta nar iim bhd mongol emnelegt turuh n ayulgui ersdelgui gej bodoj bn uu. yalsan mongol chin amia bodood huuhdee tiish n yawuulj bn. ta nar bolohoor yu geed umuuruud blaa. hurteh yostoigoo huteed utaandaa taglaraad baij baihdaa taarsan uls,.

  2. Үндсэрхэг юм яриал байна. Үнэн хэрэгтээ өөрөө орос авгайтай шдээ. Х.Баттулга нь Жаргалан хотхонд саяхныг болтол орос авгай хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Хотхоныхон андахгүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close