Бусад хүмүүс

Үүнийг нүүрэндээ түрхээд, нүхжилтэнд баяртай гэж хэлээрэй!

Үзэсгэлэнтэй, өөгүй төгс арьстай бүсгүйчүүдийг харж, өөрийгөө голж сууна уу. Зөвхөн тэдэнд л заяасан гэлтэй тэрхүү арьс нь бурхны бэлэг биш юм. Харин тэд арьсаа ямар нөхцөлд хэрхэн зөв арчлах хэрэгтэйг сайн мэддэг болоод л тэр юм шүү дээ. Та ч гэсэн яагаад тэдэнтэй ижил, харц дээгүүр өөртөө итгэлтэй алхаж болохгүй гэж… Бидний танилцуулах энэ жор, таныг хүссэн үр дүндээ хүрэхэд туслах болно.

Үүнийг нүүрэндээ түрхээд, нүхжилтэнд баяртай гэж хэлээрэй!

Танд юу хэрэгтэй вэ?

Юун түрүүнд танд хүнсний сода хэрэгтэй. Учир нь үүнд бактерийг эсэргүүцэх, халдварын тархалтыг зогсоох, үрэвслийг намдаах, нүхжилтийг багасгах хүчтэй антибиотик нэгдлүүд агуулагддаг.

Арьсыг гуужуулж, гүн цэвэрлэх скраб бэлтгэх:

2 цайны халбага хүнсний сода

2 цайны халбага ус

Дээрх орцуудаа хооронд нь сайтар хольж, нүүрэндээ жигд түрэн, тойрог хэлбэрээр иллэг хийх хэрэгтэй. Ойролцоогоор 30 секунт орчим иллэг хийсний дараа хүйтэн бүлээн усаар нүүрээ угаагаарай.

Хүнсний содагаар скраб тавихдаа анхаарах ёстой зүйлс:

Хэрэв та хэт мэдрэг, эмзэг, хуурай арьстай бол хүнсний соданы найрлага таныг арьсыг цочроох магадлалтай. Тиймээс ийн түрхсэний дараа арьс загатнах, хорсох мэдрэмж төрвөл даруй хүйтэн бүлээн усаар угаагаарай.

Танд юу хэрэгтэй вэ?

Танд юу хэрэгтэй вэ?

Хүнсний содаг өөр хэрхэн ашиглах вэ?

Хүнсний содаг зөвхөн нүүр гэлтгүй бүхий биеийн харласан хэсгийн арьсыг гуужуулах, цайруулахын тулд хэрэглэж болно. Хэрэв та хөлийнхөө арьсыг гуужуулахыг хүсвэл, хувинтай усандаа тал аяга хүнсний сода хийж, хагас цаг хэртэй байлгасны дараа уснаас гаргаж, тэжээлийн тос түрхээрэй.

Харин биеэс хорт бодисыг гадагшлуулахыг хүсвэл: Ваннтай усандаа тал аяга хүнсний сода, болон ижил хэмжээтэй эпсон давснаас хийж, сайтар уусгасны хагас цаг хэртэй хэвтэх хэрэгтэй.

Мөн 1 ширхэг улаан лооль жимсийг холигчинд хийсний дараа 1 цайны халбага нимбэгний шүүс болон ижил хэмжээтэй содаг хийж нүүрэндээ маск тавьбал, таны нүүр гэрэлтсэн зөөлөн болох болно. Маскаа 7 хоногт 2 дээшгүй удаа тавихад тохиромжтой.

Хүнсний содаг өөр хэрхэн ашиглах вэ?

Хүнсний содаг өөр хэрхэн ашиглах вэ?

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close