Бусад хүмүүс

Дата ертөнцийг харах цонх болох уу?

Монгол Улсад LTE/4G үйлчилгээ нэвтэрснээр ДАТА хэрэглэгчдийн тоо 2017 онд 650 мянгад хүрчээ. Мөн нийт интернэт хэрэглэгчдийн 90 орчим хувь нь гар утасны мобайл датаг ашигладаг тухай Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тоон баримтад дурджээ. Түүнчлэн харилцаа холбооны салбар дах олон улсын чиг хандлага яриа, мессэжээс илүү дата хэрэглээг хэрэглэгчиддээ түлхүү санал болгосоор байгаа юм. Технологийн дэвшлийн үсрэнгүй хөгжил нь өдөр тутмын хэрэглээг илүү онлайн хэлбэр рүү оруулж буй нь мобайл датаг түлхүү ашиглах гол шалтгаан болж байна.

Монголд LTE/4G үйлчилгээг анхлан нэвтрүүлэгч Юнител Групп хэрэглэгчдийнхээ дата хэрэглээг илүү дэмжихээр ДАТА ДУУСДАГГҮЙ ДАРАА ТӨЛБӨРТ багцууддаа ээлжит шинэчлэл хийлээ.

Харилцаа холбооны ухаалаг хэрэглээг дэмжигч хэрэглэгч нарт зориулсан ДАТА ДУУСДАГГҮЙ ДАРАА ТӨЛБӨРТ бүх багцынхаа шинэ хэрэглэгчдийг урамшууллын хугацаанд барьцаа төлбөр болон бүртгэлийн хураамжаас 100% чөлөөлж буйг дуулгахад нэн таатай байна.

Мөн 30, 40 мянгын багцад дагалдах дата эрх нь 4GB, 6GB болж өссөнөөр бүтэн сарын турш илүү их дата хэрэглэх боломжтой боллоо. Шинэчлэлийн хүрээнд 60 мянгын багцын дата эрх 8GB-ээс 20GB болон эрс нэмэгдэж, бүтэн жилийн турш ашиглах гэрээ байгуулсан шинэ хэрэглэгчид АЗЫН ДУГААР үнэгүй авах эрхийг дагалдуулах юм.

Хэрэв та дараа төлбөрт багцын хэрэглэгч бол багцаа ахиулах болон ашиглаж буй багц нь шинэчлэгдсэн тохиолдолд дагалдах урамшуулал нь дараа сараас эхлэн идэвхжих юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close