ДэлхийОлны танилСайн хүн

А.ЯНЖИНДУЛАМ: ОЙ ТОГТООЛТЫН ДАШТ-ЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ 12 дугаар сарын 14-16-нд Австрийн нийслэл Вена хотноо болж А.Янжиндулам мөнгөн медаль хүртжээ. Монгол Улсын нэрийн өмнөөс оролцсон А.Янжиндулам 5 минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон байна. Энэ удаагийн ДАШТ-ий нэгдүгээр байрт Англи улсаас оролцсон Кэйти Кермод шалгарлаа. Тэрбээр 14 хэлтэй, англи, швед, испаниар чөлөөтэй ярьдаг, ой тогтоолтынДАШТ-ийэмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлдалтан медаль хүртэж, дэлхийн рекорд тогтоож байсан билээ. А.Янжиндулам өнгөрсөн онд “Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан базерын эзэн болж, финалын шатанд оролцсон юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close