Бусад хүмүүс

“Яст мэлхий – хvv”-гийн нурууны хуягийг авчээ

Нуруун дээр нь ургасан хатуу арьсан давхаргаас болж бусдад “яст мэлхий” хэмээн дооглуулж байсан Маймайти Хали хэмээх 8 настай Хятад хvv мэс заслын чадварлаг эмч нарын ачаар жирийн хvvхэд шиг амьдрах боломжтой болжээ. Хятадын хойд хэсэгт байдаг Хепинд тєрсєн энэ хvv хоёр цаг vргэлжилсэн маш хvнд хагалгааг даван гарч, нуруун дээрх ургацагнаасаа салсан байна. Ингээд уулын мод урттай богинотой, хvний олон сайнтай муутай гэдэг шиг эхээс тєрєхдєє эгэл жирийн бусадтай ижил биш, харин илvv ургацагтай тєрж, бусдын доог болж явсан балчир нэгэн хvvгийн амьдрал хэрхэн єєрчлєгдсєн талаарх гэгээлэг мэдээллийн дэлгэрэнгvйтэй танилцана уу.

“Яст мэлхий – хvv”-гийн нурууны хуягийг авчээ

alt

Хvvг балчир байхад нь ургацагийг нь авахуулахаар эцэг эх нь эмчид хандсан боловч, боломжгvй гэсэн хариу дуулжээ. Маймайти Хали хvv єсєхийн хирээр нуруун дээрх илvv арьс нь улам л хатуурч, єдєр єнгєрєх тусам яст мэлхийний хуяг шиг болон хэлбэржиж байжээ. Бусад хvмvvс, тэр тусмаа vе тэнгийнхэн нь хvvг яст мэлхийгээр нь дуудан доог тохуу хийж байсан тул эцэг эх нь мэс засалд оруулахаар эргэлт буцалтгvй шийдсэн байна. “Хvv маань жинхэнэ сайн эр шvv. Тэр минь єєрийг нь хvн шоолж байна ч гэж, нуруун дээрх “хуяг нь” гай болж байна ч гэж хэзээ ч гомдоллож байгаагvй юм”- гэж Маймайтигийн эцэг нь хvvрнэжээ.

Хvнд хагалгааг гардан гvйцэтгэхээр ханцуй шамлан орсон Урумчийн цэргийн эмнэлгийн эмч нар хvvгийн нуруун дээрх хатуурсан арьсыг авч, оронд нь хєл, толгойных нь арьсыг нєхєн суулгасан байна.
Мэс заслыг удирдсан эмчийн хэлснээр хvvгийн нуруун дээрх арьс нь бухын шир шиг дэндvv зузаан, бас бат бєх байсан гэнэ. Тэд хvvг удахгvй тэнхэрч, эрvvл чийрэг, эгэл жирийн амьдралаар єсєж торнино гэдэгт нь итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

alt

Харин хvv єєрєє нурууны арьсаа бvрэн эдгэрч, хvvхдvvдэд “яст мэлхий” хэмээн шоолуулахгvй болох мєчєє тэсэн ядан хvлээсээр байгаа аж.

Тэрээр: “Мэс заслын дараа нуруу євдєєд жоохон хэцvv байсан. Гэхдээ хvvхдvvд одоо намайг шоолохгvй гэхээр сайхан байна. Би гадуураа цамц юмуу футболкгvйгээр наранд биеэ шарж, найзуудтайгаа хамт усанд сэлэх мєчєє тэсэн ядан хvлээж байна”- гэжээ.

Ингээд саяд, магадгvй тэрбумд нэг тохиох ховорхон байдлаар эхийн хэвлээс унасан єрєвдєлтэй хvvгийн ирээдvйд аз жаргал, сайн сайхныг хvсье.

alt

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close