Бусад хүмүүсДэлхийНо-той хүн

МАН-ЫН “ХУРГАН” ДАРГА Ц.ЭНХТҮВШИН МАЛЧИН ЭРИЙГ “ДЭЭЛТЭЙ БҮЖИГЛЭЖ БОЛОХГҮЙ” ХЭМЭЭН ХӨӨЖЭЭ

Сүүлийн үед дарга сэтэртэй “төлгөн” коммунистуудын ааш аяг дийлдэхээ больжээ. Саяхан нийслэлийн нэг “хурган” дарга өргөдөл барьсан ядарсан иргэнийг “өмхий үнэртлээ хол зогс” хэмээн хөөсөн байдаг. Энэ тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр дурьдаж, намынхаа “хурган” даргыг “бангад”-сан билээ.

Тэгвэл саяхан бас нэг “хурган” дарга бусдыг өмссөн, зүүсэн хувцасаар нь гадуурхаж нэгэн шинэ жилийн арга хэмжээнээс хөөжээ. Учир нь саяхны нэгэн өдөр болсон Аялал жуулчлалын салбарын шинэ жилийн арга хэмжээнд Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн иргэн тэмээчин Б. Буяндэлгэр ирж оролцжээ.

Ингэхдээ тус малчин өөрт байгаа хамгийн боловсон хувцас болох “дээл”-ээрээ гангарч шинэ жилийн цэнгүүнд оролцжээ. Гэтэл шинэ жилийн цэнгүүнд дээлтэйгээ бүжиглэсэн малчин Б.Буяндэлгэрийг МАН-ын “хурган” дарга, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын дэд дарга Ц.Энхтүвшин гэгч шинэ жилийн “протокол” зөрчлөө хэмээн гадуурхаж, “дээлтэй бүжиглэхгүй, шинэ жилд гоёж ирсэн бүсгүйчүүдийг гутаалаа” хэмээн загнажээ.

Харин тус шинэ жилийн арга хэмжээнд оролцсон бүсгүйчүүд дээлтэй малчинд биш, “хурган” дарга Ц.Энхтүвшинг малчин өвгөнийг гадуурхалаа хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. Энэ тухай нэгэн бүсгүй өөрийн цахим хуудастаа ийнхүү бичжээ.

Тэрбээр “Та минь ээ, энэ хаанаас, хэнээс гарах юу гээчийн өрөвдмөөр сэтгэхүй, арчаагүй дорой ухамсар вэ!!! Өчигдөр орой салбарын нэгдсэн баярын арга хэмжээ сайхан боллоо. Харин нэг ЭМГЭНЭЛ байлаа, энэ яавч зүгээр орхиж болохгүй зүйл байв. Тус баярын арга хэмжээнд урилгыг минь хүлээн авч, дээд гоёлоо өмсөн баяр тодруулсаар хаа холоос (Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм баг) оролцохоор ирсэн тэмээчин Б. Буяндэлгэр маань бүжгийн талбайд бүжиглэж байтал нэг нөхөр “Та монгол дээлтэй бүжиглэж болохгүй, суудалдаа суу” гээд суулгахыг завдав. Учрыг асуутал “Энэ үдшийн цэнгүүн тул протоколд нийцэхгүй” гэхийн!!!

Яг юун тухай яриад байгааг үнэхээр ойлгосонгүй. Би бяцхандаад дээдсийн хэлийг ойлгохгүй балмагдаад байгаан болов уу гээд салбараа төлөөлж ойлголт өгч чадах хэдэн сайхан эгч нартаа хандтал нөгөө протоколоо яриад, соёлтой байх ёстой тэр хүн гээд байх юм, тэр ч битгий хэл өөрийн нүүр номдоо энэ тухайгаа их л бахдангуй бичиж. Уг нь тэмээчнийг маань нутгийн жолоо эргэн залахаас нь өмнө уучлалт гуйсан бол хичнээн сайхансан.

Малчин маань “би дотуураа монгол цамцтай, дээлээ тайлчихвал хөөхгүй, байлгах болов уу, уг нь би монголоороо л байгаа ” гэхэд нь бүр хэлэх байхаа олж ядлаа! Монгол дээл гоёлын хувцас биш үү?! Төрийн хүндэтгэл ёслол, баяр наадам, бүх л сайн сайхан зүйлд монгол дээлээрээ л бид гангардаг, бахархдаг бус уу. Харин энэ нүүр номын танилцуулга нь тэр чигтээ даргын албан тушаалаар дүүрсэн энэ эрхэм ийм ядуу сэтгэлгээтэй байгаад үнэхээр харамсаж байна.

Бид өнөөдөр жинхэнэ Монгол хүнийг, Монгол ахуйг, Монгол соёл ухааныг, Монгол нүүдэлчин, хөдөө байгаа малчидыгаа үнэлж хүндэтгэж чадахаа байчихсан юм уу?! Дэлхий харин жинхэнэ МОНГОЛ ДЭЭЛТЭЙ хүнийг, жинхэнэ нүүдэлчин Монгол ахуйг үзэхийг, танилцахыг, түүгээр бахархахыг хүсч байна! Манай аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн ч үүнийг онцлон барьдаг.
Гэтэл Аялал жуулчлалын цорын ганц төр, хувийн хэвшил нийлсэн нөгөө Нүүдэлчин, малчин Монгол ахуйгаа дүгнэсэн баяр, цуглаан дундаас, тэр тусмаа манай Нийслэлийн аялал жуулчлалын Газрын томхон албан тушаалтан нь Дээлтэй монгол хүнээ хөдлөхгүй сууж бай, соёл нийгэмшилд саад болж байна гэсэн үзэл гаргасанд үнэхээр харамсаад, гол харлаад байна. Дээрээ суудлаа олсон хэрнээ ухаанаа олоогүй байхад, доороо бид ямар юмныхаа гүйдлийг олж аялал жуулчалын хөгжлөө цааш хандуулах вэ!

Тэмээчин Б. Буяндэлгэр ах 1992 онд анх Төхөмийн голоос Хонгорын элс рүү тэмээн аялал хийн аялал жуулчлалын салбарт хувь нэмрээ оруулж эхэлсэн, харин манай компанитай 2009 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жинхэнэ монгол ахуйгаа дэлхийд таниулахад энэ “гоонжтой” эрхэмээс илүү үүрэг гүйцэтгэн, салбарынхаа хөгжилд илүү гар бие оролцож байгаа.
Хонгорын элс явах замд байдаг тул олон компанийн аялалууд эднийхээр орж гарч, жуулчдынхаа нүүрийг тахалдаг. Бас хэд хэдэн нүүдэлчин ахуй болон тэмээний тухай богино хэмжээний баримтат кино, сурталчилгаанд оролцсон.

Монгол найзууд, ахан дүүс минь, та МОНГОЛ ДЭЭЛтэй юу, монгол дээлтэйгээ бүжиглэдэг үү, энэ буруу зүйл үү? Өчигдрийн баяр дээр монгол дээлтэй бүсгүйчүүд нилээдгүй байсан, тэд бас бүжиглэх ёсгүй байсан уу, эсвэл малчин хүн л зөвхөн дээлтэйгээ тэр талбайд бүжиглэж болохгүй байсан юм уу?

Ямар гээч зарчим юм!
Дээлээрээ гоёж ирлээ гээд яахаараа бусдыг хүндлээгүй болчихдог байна, дээлээрээ гоёж тэнд бүжсэн малчин яагаад салбарын нэгдэлд саад болоод байгаа юм, тайлбарлаж өгөх хүн байна уу?
Салбарын нэгдсэн баяр дээр малчинаа оролцуулсан аж ахуйн нэгж өчигдөр өөр байсан уу, саналаа хуваалцана уу. Малчинаа авчирч, дээлтэй бүжиглүүлсэн ААН – “Би” юу анхаарах юм, яагаад манай малчин тэнд дээлтэй бүжиглэх эрхгүй юм.
Харин биеэ зохисгүй авч явсан, ёс бус авирласан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан бол та надад сануулга өгч болох байлаа. Харин тийм зүйл үнэхээр болоогүй ба тэнд хамт бүжсэн бүхэн гэрчлэх тул ААН би монгол дээлтэй сайхан монгол эр хүнийхээ төлөө анхааруулга авмааргүй байна!

МОНГОЛ ХҮН МОНГОЛ ДЭЭЛТЭЙгээ эрх чөлөөтэй хөдлөхийг нүүр номыг минь уншиж байгаа та дэмжиж байна уу, тийм бол МОНГОЛ ДЭЭЛТЭЙ бүхэнд энэ дуу хоолой хүрээсэй гэж хүсч байна. Жич: тус баярт dress code заагаагүй, яриагүй” гэж дургүйцлээ илэрхийлжээ.

Гэтэл даргын сэтэрээр дүүрсэн намтартай “хурган” дарга Ц.Энхтүвшин өөрийн энэхүү “тэнэг” үйлдлээ зөв гэж үзэн гүрийсээр байгаа гэнэ. Харин энэхүү мэдээллийг уншсан иргэд цахим орчинд “Монголын нүүрийг дээлтэй малчин тахлах уу, тэнэг дарга тахлах уу гэж ихэд эгдүүцэн бичицгээж байна.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. naad egch nar chi nam dagasan huuhnuud goyoo goy yun mongol tsaashaa huuhdee zarhaas butsahgui humuus bdiishdee. namiin nuhduud ehneeree tomchuudad ugnu bur neeree yer n nam dagasan huuhnuud. nz bitgii buyandaa buzar hiigeerei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close