Бусад хүмүүс

Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргийн 30 баримт

Төрд бугшаад буй хууль бус бүлэглэлийг таслан зогсоож, шударга ёсыг тогтоох тэмцэл айл гэрийн хоймроос гудамж талбай, Төрийн ордон хүртэл үргэлжилж байна. Нөгөө талаас шударга ёсны төлөөх тэмцлийг эсэргүүцсэн тодорхой бүлэг ч бий боллоо. Энэ нь МАНАН бүлэглэлийг дэмжигч үе үеийн эрх мэдэлтнүүд өөрсдийн хууль бус үйлдэл, эрх ашгаа хамгаалж үлдэхийн тулд амь нь тэмцэж байгаагийн шинж юм. Арга ч үгүй энэ бүлэглэлд хууль бус аргаар баяжсан, ард түмний баялагийг цөлмөсөн, бусдыг хэлмэгдүүлсэн, зодсон, цохисон хүчирхийлсэн гэх мэт бүхий л төрлийн гэмт хэрэг өдүүлсэн нөхөд байдаг бололтой. Үүний нэгэн тод жишээ нь МАНАН бүлэглэлийн залгамж халаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын өдүүлсэн гэмт хэргүүдийг хүргэхийг зорилоо. Мөнхүү энд “Мунзуй” хочит Г.Нямдоржийн ярианаас түүний гэмт хэрэг өдүүлсэн байдлыг хүргэх учиртай. Энэхүү ярилцлага нь 2013 оны аравдугаар сарын 14-ний өдөр  http://old.eagle.mn/content/read/6061.htm сайтад нийтлэгдсэн болно. Үүнээс гадна Г.Нямдорж Н.Номтойбаярын тухай факт баримт бүхий өргөдөл гаргаж, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандаж байснаас ч давхар түүвэрлэв.

Хэргийн баримтууд

1.Н.Номтойбаяр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг, Уньт багийн “Дондогийн булаг” гэх газарт хүн дайрч, амь насыг нь хөнөөсөн.

Өдрийн сонин 2017.10.09

2.УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бааранд танхайрч, хүний  биед мэсээр гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Тиймээс түүнд /2013.09.27/Эрүүгийн хуулийн 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлнэ.

Dorgio.mn ЦЕГ-ын мэдээлэл2013.09.29

3.Н.Номтойбаяр аа. Зөвхөн “МАК” 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суврагын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суврагын ордыг буцааж өгөөрэй. Энэ асуудлыг тавина.

Ерөнхий сайд У.Хүрсэлсүх УИХ-ын чуулганы хуралдаан 2018.11.30

Г.Нямдоржийн http://old.eagle.mn/content/read/6061.htm сайтад өгсөн ярилцлагаас түүвэрлэв

4.Чикого хотын бааранд архи ууж танхайрч хүн зодсон учраас АНУ-ын шүүхээр таслагдаад албадан гаргуулсан.

5.“Женко” Баттулгын хүү Жавхлан руу хутга барин дайрав.

6.Сэлэнгийн Ерөөд нэг хүүхэнд  бугын зуулт өгч байгаад олуулаа хүчиндлээ. Өөрөө “Би мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан” гээд фэйсбүүк дээрээ бичсэн.

7.Б.Бадамдамдины хүүг “Брикс” бааранд зоджээ.

8.“Анод” банкны захирлыг зодлоо.

9.”Face” бааранд  “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбатын хүүг зодов

10.Н.Номтойбаяр хоёр хүний байр залилсан учраас Эрүүгийн хэрэг үүсэв.

11.Хоёр бамбарууштай баавгай алав.

 “Өглөөний сонин”-ы 2015.12.08 өдрийн дугаараас

12.ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод нөлөөлөх замаар “МАК”-д ашигтай Эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тогтоол гаргуулан, үүндээ 600 сая төгрөг өгсөн.

13.Монголын харилцаа холбооны газрын дарга Содоод ТВ байгуулах талаар 20, 20 саяар хоёр удаа нийт 40 сая төгрөг өгсөн.

“Мунзуй” хочит Г.Нямдоржийн УИХ дахь Ёс зүйн дэд хороонд Н.Номтойбаярын тухай факт баримт бүхий өргөдөл гаргасан учраас дээр давхардаагүй  ноцтой баримтуудыг дэлгэлээ. Өргөдөл нь /2015.12.12/ http://chuhal.mn/r/1319 сайтаар нийтэд түгсэн билээ.

14.2012 онд “МАК” групп болон Н.Номтойбаярын талаар мэдээлэл хийсэн Б.Батзориг Франц улсад орогнож байгаа билээ. Эхнэр, гурван хүүхдийн хамт ОХУ-ын хилийг явганаар даван таван иргэн маань Н.Номтойбаяраас зугтаж явна.

15.“Golden dragon” рестронийн эзэн С.Батзориг гэдэг залуугаас сая ам.долларын үнэтэй хаусыг нь авчихаад, мөнгөө өгөхөөс унжин зодсон байдаг.

16.2010 онд дуучин Дэлгэрмөрөнтэй бааранд муудалцаад, бие хамгаалагч нарын хүчээр Богд уулын аманд авчирч, модонд нүцгэн хүлж зодсон.

17.2011онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан Батмөнхтэй Чингэлтэй дүүрэгт  байрлах “Faсe” бааранд муудалцаад, машиндаа суулган Амгалангийн гудамж болон “Сүнжин Гранд” зочид буудалд оруулж зодсон.

18.2012 онд “RIVER SOUNDS” бааранд согтуурч, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын зөвлөх, Ардын уран зохиолч Т.Галсангийн хүүг зодож танхайран, гэр рүү нь утасдаж ална гэж заналхийлсэн.

19.2011онд Сүхбаатар дүүрэгт байрлах “BRIX” бааранд согтуугаар танхайрч, Хан-Уул дүүргийн иргэн С.Ганбаатарыг шалтгаангүй зодон, гурван  шүдийг нь унагасан.

20.2011 онд Бүжин гэдэг эмэгтэйг гэртээ аваачин зодоод хүчиндсэн. Нүд нь хавдсан, хөмсөг нь сэтэрсэн

21.Нийслэлийн газрын албаны хүнд авлигын 150 мянган ам.доллар өгсөн

22.2010 онд Нарийн сухайтын Төмөр зам барих ажилтай холбоотой тогтоол гаргуулахаар ТЗХЭГ-ын даргад 50 мянган ам.доллар, “Chivas-21” вискийн авлига ажлын байранд нь өгсөн.

23.2009 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга Сумъяад тусгай хэрэгцээний газар чөлөөлүүлэхээр “МАК” группийн дэд Ерөнхийлөгч Цогтоор дамжуулан 50 сая төгрөг бэлнээр  өгч асуудлаа шийдүүлсэн.

24.2010 онд Дорнод аймгийн Адуунчулууны орд газартай холбоотой 2010 оны 4 сарын 5-ны 92 тоот тогтоол гаргуулахаар давж заалдах шатны Шүүх хурлын бүрэлдэхүүнд хурал болохоос өмнө 100 мянган ам.доллар хувааж өгсөн.

25.Автомашины гаалийн бичиг дээр үйлдвэрлэсэн оныг сольж, үнийг бууруулж бичих замаар татварыг дутуу төлдөг. “Бенц G350” 300000 илүү ам.долларын үнэтэй 2010 оны машины оныг 2009 болгож, үнийг 60000 ам.доллар болгосон.  Н.Цэлмүүны “PORSHE”-ны үнэ нь 700.000 гаруй ам.доллар байтал Гаалийн бичигт 130.000 ам.доллар болгуулсан.

26.Алтны уурхайтай байхдаа алтаа нууцаар Сингапур луу гаргаж зардаг  талаар “МАК”-ийн Тамгын газрын дарга Батбаатар нь ажлаас халагдахдаа дэлгэнэ хэмээн сүрдүүлж, 5 өрөө байр, 9911-тэй дугаар, “Соната-6” машин зэргийг авч халагджээ.

27.2005-2011 оны хооронд  компанийнхаа нисдэг тэргээр Минжийн дархан цаазат газраас буга, хандгай, баавгай, гахай гэх мэт хориотой амьтдыг алж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ангийнхаа отгийг чимэглэсэн.

28.2010-2011 оны хооронд  ТТ маркийн гар буу хоёр ширхэг бий. (МАК-д ДХМХэлтсийн даргаар ажиллаж байсан Б-с тигр буугаар сольж авсан). Байлдааны АКА-47 Найз Б-гээсээ 1300$-оор авсан. Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст хураалгасан.

29.Шүүхээс гэм буруутай нь тогтоогдон ял авсан учир АНУ-д орох эрхээ хасуулсан. Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс шүүгээд үзэхэд Н.Номтбаяр, Н.Номтойбаяр гэсэн хоёр паспорт гарч ирнэ

30.Улсын тусгай хамгаалалттай түүхийн дурсгалт Хар зүрхний нуур, тусгай хамгаалалтад байдаг Шишхэдийн уул тайгыг хүртэл эзэмшилдээ авчээ.

Related image

Н.Баатар

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close