зөвлөгөөнийгэм

НӨАТ-ын буцаан олголтоо ӨНӨӨДӨР ч авах боломжтой

НӨАТ-ын урамшууллын  арваннэгдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр /2018.12.23/ явагдсан. Сугалааны тохирлоор 200 сая төгрөгийн супер шагналын эзэн тодорсонгүй. Харин 10 сая төгрөгийн азтан 2, таван сая төгрөгийн азтан 25, нэг сая төгрөгийн азтан 198 тодорсон бол 200 мянган төгрөгийн азтан 2073 тодорч,  20 463 хүн 50 мянган төгрөгийн азтан боллоо.

Бүтэн жилийн туршид НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн иргэд оны сүүл дөхөхөд буцаан олголтыг хэзээ өгөх вэ гэсэн асуултыг их тавьдаг. Өмнөх хоёр жилийн  жишиг бол шинэ он гараад эхний улиралд багтаан буцаан олголтыг хэрэглэгчийн бүртгэлтэй данс руу шилжүүлдэг.

2018 оны НӨАТ-ын буцаан олголтоор нэг иргэн дунджаар 150 мянган төгрөг авна гэсэн урьдчилсан тооцоолол бий.  Албан ёсоор 2019 оны нэгдүгээр улиралд олгох НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд  Ebarimt системийн хэрэглэгчид хувийн мэдээллээ  үнэн, зөв, бүрэн оруулсан эсэхээ хянах хэрэгтэйг  Татварын ерөнхий газраас  сануулж буй.

Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө  2019 он гарахыг хүлээлгүй, хүссэн үедээ буцаан авах боломжтой гэх мэдээллийг “Голомт” банкнаас өгч байна. Заавал 2019 оны нэгдүгээр улирлыг хүлээлгүй, НӨАТ-ын буцаан олголтдоо  тэнцэх хэмжээний мөнгийг “Голомт” банкны Social pay аппликейшнийг ашиглан хүүгүй зээлээр авах боломж бүрджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close