Бусад хүмүүс

Ц.Энхтүвшин ”Цайны ганц”-аараа гангарав

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин сүүлийн үед сошиал орчинд багагүй шуугиан дэгдээгээд буй нэгэн. Төрийн байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүний үеэр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн тэмээчин Б.Буяндэлгэрийг дээлтэй бүжиглэхээ болихыг сануулсан тэрээр олны эсэргүүцэлтэй тулгарч “Дээлтэй ах”-аас уучлалт гуйхаар цахим ертөнцийг донсолгож эхэлсэн. Үүгээр ч зогсохгүй Цагаан сарын үеэр өмсдөг “Цайны ганц” дээлээрээ гоёсон зургаараа фэйсбүүкийнхээ нүүр зургийг сольсон нь түүнийг хэрхэн барьц алдаж буйг харуулаадхав.

Тэрээр ямартай ч “Дээлтэй ах”-тай холбоо барьж уучлалт гуйсан байх бөгөөд Б.Буяндэлгэр хэдийнээ нутагтаа очсон байна. Шинэ жилийн цэнгүүнд эхнэрийнхээ хагас сар мэтгэсэн дээлээр гангарсан ч ийнхүү эсэргүүцэлтэй тулгарсан тэрээр Ц.Энхтүвшин даргын тухай “Үндэсний дээл хувцсаараа гоёсон надад буруу байхгүй л гэж бодоод байгаа шүү дээ. Уучлалт гуйх байлгүй дээ. Би бол уучлалт гуйгаасай л гэж бодож байна даа” хэмээсэн байх ажээ. Түүний хүсэл ч талаар өнгөрсөнгүй.

Image may contain: text

Тэдний дунд болсон энэхүү үйл явдал олон ч хүнд нэгийг бодогдуулав бололтой. Зарим хүмүүс шинэ жилийнхээ цэнгүүнд дээлтэй явахаа зарлаж үндэснийхээ уламжлалыг сэргээн, дэлхийн хаа ч бай Монгол хэмээх нэрийг хэнээр ч хэлүүлэлтгүй зарлан тунхаглах “Монгол дээл”-ээрээ итгэл төгс гоёх урам зоригийг бадраалаа.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close