Бусад хүмүүс

Таныг мөнгө олоход саад болдог 8 зүйлс

Ядуу байна гэдэг нь зөвхөн санхүүгийн хувьд орлогогүй байна гэсэн үг биш. Ядуу хэрнээ хэнээс ч хөрөнгө санхүүгийн туслалцаа авалгүйгээр өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр баян болсон хүн олон байдаг. Тэгэхээр хүн чухам өөрөө хүсэж, чадвараа хөгжүүлэх юм бол бүтэхгүй зүйл үгүй юм шиг. Харин үүнд саад болдог зүйлсийн нэг нь шийдвэр гаргаж чадахгүй, эргэлзэх явдал шүү дээ. Тэгвэл хэрхэн энэ зуршлаа засаж, санхүүгийн байдлаа тодорхой хэмжээнд өөрчлөх боломжтой талаар энэхүү мэдээллээ бэлтгэлээ.

Таныг мөнгө олоход саад болдог 8 зүйлс

1 Ажлаасаа гарчихвал та гурван сарын дараа гэхэд л хамраараа газар хатгана

Сар болгон тогтмол цалин аваад байхаар хүний амьдрал үүндээ дасаж эхэлдэг. Хэрвээ та ажил хийхээ больчихвол хэр удаан хугацаанд хадгалсан мөнгөөрөө амьдарч чадах вэ? Баян хүн гэдэг бол ядаж нэг жил өөрийнхөө хүссэнээр хэнээс ч гуйлгүй амьдарч чадах хүнийг хэлнэ. Харин та гурван сар ч тэсэж чадахгүй бол энэ тал дээр арга хэмжээ аваарай. Онцгой тохиолдолд хэрэглэх мөнгө заавал хадгалж бай. Сар бүр бага багаар нь цааш хийх, эсвэл бүр хувьцаа, үл хөдлөх хөрөнгө зэргийг ашиглан мөнгө хадгалах боломжтой.

ТА БҮХ ЗҮЙЛИЙГ ҮНЭГҮЙ АВАХ ГЭЖ ХИЧЭЭДЭГ

Үргэлж л “Хямдрал” гэсэн самбар харж, үнэгүй зүйл авчих гээд, хүнээр хийлгүүлчихвэл өөрөө завтай сайхан суух юмсан гэх мэт бодлууд үргэлж тээж явдаг бол таныг сэтгэхүйн доройтолд оржээ гэж үзэхэд болно. Баян хүн бол зөв зүйлд хэдэн ч төгрөг зарцуулахад бэлэн, ажилчдынхаа төлөө юуг ч хийхээс буцахгүй байдаг. Учир нь тэд сайн зүйл, үнэнч ажилчид ямар чухал вэ гэдгийг мэддэг.

Ажлаасаа гарчихвал та гурван сарын дараа гэхэд л хамраараа газар хатгана

2 Ажилдаа явах гэж цаг гаран болдог

“Цаг бол алт” гэдэг үгийг та өмнө нь олон удаа сонсож байсан нь ойлгомжтой. Тэгвэл, та ажилдаа явах гэж хоёр цаг зарцуулдаг бол сард нийт хэдэн цаг зарцуулж байгаагаа бодоод үзээрэй. Энэ их цаг хугацааг та өөрт ашигтай, хэрэг болохуйц зүйлд зарцуулах хэрэгтэй.

Тиймээс ажилтайгаа ойрхон газар руу нүүх эсвэл гэртээ ойрхон газар ажиллаарай. Хэрвээ энэ бүхэн боломжгүй бол цагийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь та ном унших, гадаад хэл сурах зэргээр ашиглаж болох юм.

3 Орлогын 40 хувиас хэтэрсэн зээл бүү тавь

Гар утас, машин, байрны зээл гээд л бүх зүйл тань зээлээс зээлийн хооронд байдаг уу? Тийм бол нийт орлогын 40 хувиас илүү нь зарлага болж гарсан гэсэн үг. Ийм байдал удаан үргэлжлэх нь тайван амьдрах боломжийг алдагдуулж байдаг. Өөрийн чадвараас хэтэрсэн зүйл авах гэж хэтэрхий их бүү хичээ.

Тэгэхээр та аль болох өөрт хэрэгтэй зүйлсээ бага багаар авах нь зүйтэй юм. Байгаа бүх зүйлээрээ материаллаг эд хөрөнгө худалдан аваад үлдсэн амьдралаа өрөн дунд өнгөрөөхийг та хүсэж байна гэж үү?

4 Бүх зүйлийг зэрэг хүсдэг

Ажил хайж байхдаа зөвхөн авах цалиндаа л анхаарлаа хандуулдаг хүмүүс байдаг. Харин өөр нэг хэсэг хүмүүс ажлаасаа юу сурч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой эсэхийг нягталдаг. Том компанид бага цалинтай ч хамаагүй ажиллах нь танд ашигтай. Учир нь та ирээдүйд албан тушаал ахиж, хүсээд байсан цалингаа авах боломжтой. Долоо хоногт хэдэн төгрөг олох вэ гэдгийг бодож үзэлгүйгээр том зураглалаар харж, өөрийгөө хөгжүүлэх боломж байгаа эсэхийг сайтар тунгааж үзээрэй.

Оюутан сурагчид үргэлж л сургуульд сурч хайран цагаа үрж байна гэж ярьдаг шүү дээ. Гэвч үнэндээ сайн боловсрол бол өндөр цалинтай ажилд орох суурь юм шүү.

5 Та олж байгаагаасаа илүү их мөнгө зарцуулдаг

“Одоо аваад дараа мөнгөө өг” гэж олон дэлгүүрүүд уриа болгон бичсэн байдаг. Өмнө нь хүмүүс үнэхээр өөрт хэрэгтэй, үнэтэй зүйлүүдээ л зээлээр авдаг байлаа. Харин одоо бол бараг бүхий л зүйл дээр зээл авч болдог болж. Бараг л төлөх мөнгө нь байхгүй байхад ч зээл тавьж, хэрэгтэй хэрэггүй зүйл цуглуулдаг. Ийм байдлаар та хэзээ, яаж мөнгө цуглуулж чадах билээ?

Ганцаараа л байвал амжилтанд хүрэх юм шиг боддог хүмүүс олон байдаг. Гэвч үнэн хэрэгтээ, хүн гэр бүл, ардаа түшиг тулгуургүйгээр карьер босгоно гэдэг амаргүй. Гэр бүлээ умартан ажилдаа улайрсан хүмүүс эцэст нь гэр бүл ямар чухал гэдгийг ойлгодог боловч хэтэрхий хожимдсон байдаг. Зөвхөн хайр гэгч зүйл л танд ямар ч найдвар үлдээгүй үед дахин босоход тань тусална.

6 Тэтгэвэрт гарсан хойноо төрийн нүүр царайчилна

Ядуу сэтгэхүйтэй хүмүүс л өөрийнхөө дутагдалд бусдыг буруутгаж амьдардаг. Засгийн газраас эдийн засагт нийцсэн хууль гаргадаг болохоос биш хувь иргэнд чиглэсэн зүйл хийдэггүй. “Бүх насаараа ажилласан надад төр засаг эргүүлээд татвараа төлөх хэрэгтэй” гэж зарим хүмүүс ярьдаг. Гэвч энэ хүмүүсийн дотор хэд нь шударгаар татвараа төлж байсан бол?

Ямартай ч сайхан амьдарна гэдэг хүн бүрт өөр ойлголт тул эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлэх эсэх нь уншигч таны сонголт болон үлдэг ээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close