Бусад хүмүүс

Хэн нэгэн танд сээтгэнэж байгааг хэрхэн мэдэх вэ?

Сээтэн хаялт нь цагийг зугаатай өнгөрүүлж, өөрийнхөө үнэлэмжийг нэмэх таатай боломжийг олгодог. Эсрэг хүйстэн өөрт тань анхаарал хандуулах нь бүх хүнд л таалагддаг. Харин сэтгэл судлаачдын хувьд сээтэн хаях нь юу болох, хүмүүс бие биедээ яавал илүү татагддаг талаар сонирхоцгооё.

Хэн нэгэн танд сээтгэнэж байгааг хэрхэн мэдэх вэ?

“3 харцны дүрэм”

Эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд түүн рүү харах хэрэгтэй байдаг аж. Тиймээс таалагдсан хүн рүүгээ 3 удаа харц шидэхэд л хангалттай. Хэрвээ та тухайн хүнийг маш ихээр сонирхож, тэр танд таалагдаж байгааг илэрхийлэхийг хүсвэл түүн рүү нэмж 3 секундийн турш хараарай.

"3 харцны дүрэм"

Хүрэх мэдрэмж

Хэн нэгэнд хүрснээр түүнд таатай мэдрэмжийг төрүүлэх боломжтой. Ердөө нөгөө хүндээ санаандгүй байдлаар хүрэхэд л болно. Богино хугацааны хүрэх, шүргэлцэх зэрэг нь тухайн хүнийг сонирхож байгаагаа илэрхийлэх нэг боломж бөгөөд та хоёрын харилцаа илүү дотно болох эхлэлийг тавихад хангалттай юм. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Анхны болзоон дээр эсрэг хүйстэндээ олон удаан хүрэх нь түүний хувийн орон зайд нэвтэрсэн хэрэг болж, та бусдыг өөрөөсөө түлхэх болно.

Хүрэх мэдрэмж

Хүйсийн ялга

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр байдлаар сээтэн хаядаг. Судалгаанаас харахад сээтэн хаяж буй эмэгтэй нь инээж, нүдээ цавчиж, үсээрээ тоглодог гэнэ. Харин эрчүүд нь энгийн үеэсээ илүү хурц хөдөлгөөн хийж, нүд рүү нь харж, хүрэхээс айдаггүй аж.  Хэдийгээр эрэгтэй сээтэн хаялт нь илүү илт байдаг ч бүсгүйчүүд үүнийг төдийлөн анзаардаггүй.

Хүйсийн ялга

Асуулт тавих

Хэрвээ та хэн нэгэнд таалагдахыг хүсэж байвал түүнээс амьдралынх нь талаар асуулт тавьж, сайн сонсогч байгаарай. Хүмүүс өөрийнхөө талаар ярих дуртай байдаг бөгөөд ялангуяа нөгөө хүн нь анхааралтай сонсож байвал өөрийнхөө талаар илүү ихийг ярьж, улмаар танд татагдах болно.

Асуулт тавих

Түүнийг дуурайх

Та хоёрын харилцаа хайр сэтгэлийнх байна уу, эсвэл найз нөхдийнх байна уу гэдгээс үл хамаарч хүмүүс таалагддаг хүмүүсийнхээ зан байдал, биеийн хөдөлгөөнийг дуурайдаг гэнэ. Жишээлбэл, хэрвээ нэгэн залуу тантай ижил байрлалтай сууж байвал тэр таныг сонирхож байна гэсэн үг юм. Харин илүү урт удаан харилцаатай байсан хүмүүсийн яриа нь хүртэл төстэй болдог аж.

Түүнийг дуурайх

Хамтрагчаа сонгох

Заримдаа сээтэн хаялт нь ямар нэг романтик харилцааны эх үүсвэр болдог. Залуучуудад өөрийг нь сонирхож байгаа, түүнд халамжтай, анхаарал хандуулж буй эмэгтэйчүүд таалагддаг. Харин эмэгтэйчүүдэд нууцлаг эрчүүд илүү таалагддаг байна.

Харин бие биедээ сээтэн хаяхад хамгийн тохиромжтой газраар шөнийн цэнгээний газар, кафе, төрсөн өдөр, шинэ жил, олны цугласан арга хэмжээ гэж судлаачид хэллээ.

Хамтрагчаа сонгох

Гоо сайхан чухал биш

Бид ихэнхдээ гадаад төрхөөсөө болж эсрэг хүйстэндээ таалагдахгүй байх магадлалтай гэж айдаг. Гэтэл судалгаанаас харахад гадаад төрх гэдэг хосуудын харилцаанд тийм ч чухал зүйл биш болохыг судлаачид баталжээ. Хэрвээ та инээмсэглэх дуртай, бусадтай сайхан харьцдаг бол бусдад таалагдах магадлал өндөр байдаг. Харин үзэсгэлэнтэй хэдий ч уйтгартай хүмүүс ганцаараа үлдэх магадлалтай.

Гоо сайхан чухал биш

Эрчүүдийн харц…

Дунджаар эрчүүд таалагдсан бүсгүйнхээ үс рүү 0,95 харин нүд рүү нь 0,85 мөн уруул руу нь 7 секунд тус тус харц унагаадаг гэнэ. Хэрвээ эмэгтэйчүүд уруулаа улаанаар будвал энэ тоо улам л нэмэгддэг. Гэхдээ ягаан өнгөөр будвал уруул руу нь дунджаар 6 секунд л хардаг байна. Тиймээс бүсгүй минь ягаанаас илүү улаанаар уруулаа будаарай.

Эрчүүдийн харц...

5 төрлийн сээтэн хаялт

Судлаачдын үзэж байгаагаар нийт 5 төрлийн сээтэн хаялт байдаг бөгөөд үүнд: шууд бие биедээ хүрэх байдлаар, эрэгтэй нь эхний алхмыг хийдэг, хоёул бие биедээ татагдаж яриа өрнүүлэх, анхны харцаар дурласан сээтэн хаялт мөн эцэст нь нэг шөнийн зугаа хайсан сээтэн хаялт юм. Харин бие биедээ хүрж, хоёул яриа өрнүүлсэн сээтэн хаялт нь цаашид гүнзгий харилцаанд орох эхлэлийг тавьдаг ажээ.

5 төрлийн сээтэн хаялт

Өмнө нь бүсгүйчүүд анхны алхмыг хийдэг байв

18-р зуунд Европ эмэгтэйчүүдийн хувьд сээтэн хаялт нь маш өргөн дэлгэр зүйл байжээ. Тухайн үед эхний алхмыг эмэгтэйчүүд нь түлхүү тавьдаг байсан юм. Улмаар бүсгүйчүүдийн сээтэн хаях арга эв нарийсч тэд янз бүрийн бээлий, дэвүүр, алчуур зэргээр эрэгтэйдээ дохио өгдөг байв.

Өмнө нь бүсгүйчүүд анхны алхмыг хийдэг байв

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close