Бусад хүмүүс

УТААН ДУНДААС ТОДОРСОН “НОГООН ЭЛЧ” Н.ЦЭРЭНБАТ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна. Эрхэм сайд өчигдөр шагналаа баяр ёслолын байдалтайгаар гардан авчээ.

Гайхамшигтай биз. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнээс үүдэлтэйгээр иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Яг энэ цаг үед БОАЖ сайд “Ногоон элч” болжээ. Нэр нь андуурагдчихав уу гэмээр байна. Энэ удаад түүнд ирсэн шагнал нүдээ олсонгүй. Нийслэл болон томоохон аймгийн төвүүд утаан дундаа манарч суухад БОАЖ-ын сайд “Ногоон элч” боллоо. Нэг үгээр саарал хотоос “Ногоон элч”-ээр тодорч чадсан гайхалтай амжилтыг Н.Цэрэнбат сайд үзүүлж чадлаа.

П.ГОО

Оллоо.мн

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close