Бусад хүмүүс

“Volvo” компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан машин бүтээжээ

Эмэгтэйчүүдэд тун муу анхаарал хандуулдаг гэдгээрээ “Volvo” компани байнга шүүмжлэлд өртдөг. Харин энэ удаа зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан автомашин зохион бүтээсэн нь олны анхаарлыг татаад байна. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдэд гэж онцолсон юм бол?

“Volvo” компани зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан машин бүтээжээ

Эрчүүд эмэгтэйчүүдийг 100 хувь бүрэн дүүрэн ойлгодог гэхэд бэрх билээ. Тиймээс “Volvo” компанийнхан энэхүү автомашиныг үйлдвэрлэх явцад эмэгтэйчүүдийг оролцох ёстой хэмээн үзсэн байна. Бүсгүйчүүд өөрсдийн санаа бодлыг нэмэрлэснээр “Зөвхөн эмэгтэйчүүдэд” гэх тодотголтой уг машин бүтжээ.

Женевийн авто үзэсгэлэн жил бүрийн гуравдугаар сард болдог бөгөөд Олон улсын эмэгтэйчүүдийн баяртай давхацдаг билээ. Уг үзэсгэлэнгийн үеэр шинэ автомашины төслийг танилцуулсан нь үнэндээ бүсгүйчүүдэд барьсан сюрприз байв. “Volvo”-гийнхон 2001 онд уг автомашины загварыг гаргасан байна.

Энэ цагаас эхлэн тэд эмэгтэйчүүдэд зориулсан автомашин үйлдвэрлэх ажилдаа ханцуй шамдан оржээ. Машиныг зөвхөн эмэгтэйчүүдийн хүсэл, хэрэгцээнд тааруулан үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог. YCC гэдэг нь “Your Concept Car” гэсэн утгатай.

Дөрвөн хүний суудалтай уг автомашин нь ирээдүйг зөгнөсөн загвартай болох нь харагдаж байна. Урд талын хэсэг нь салдаг. Гэхдээ үүнийг зөвхөн тусгай засварын газар хийх боломжтой бөгөөд 218 морины хүч чадалтай юм байна. Машины маслыг 50 мянган км тутамд солих шаардлагатай аж.

Гадаад өнгө үзэмж нь сайхан харагдаж байгаа биз. Танд таалагдаж байна уу?

Бичлэг







Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close