зөвлөгөөнийгэмОлны танил

АН-ын дарга С.Эрдэнэ: У.Хүрэлсүх Монголын төрөөр тоглож байна

АН-ын дарга С.Эрдэнэ: У.Хүрэлсүх Монголын төрөөр тоглож байна

ШУУД: АН-ын дарга С.Эрдэнэ: У.Хүрэлсүх Монголын төрөөр тоглож байна

#ШУУД: АН-ын дарга С.Эрдэнэ: У.Хүрэлсүх Монголын төрөөр тоглож байна

Posted by livetv.mn on Thursday, December 27, 2018

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.Тэрбээр:Eрөнхий сайд У.Хүрэлсүх маш их мөнгөөр улс төрийн янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна.Уг нь МАН-ын дарга нь У.Хүрэлсүх учраас намаа удирдаад явах ёстой биздээ. Гэтэл намаа 2 хуваагаад, Монголын төрийг ч 2 хуваалаа. Шударга үнэний дүрд тоглож болноо, одоо.

Монголчууд туйлдаж байна шүү дээ. Танай намын хагарлаас болж Монгол төрийн үйл ажиллагаа гацлаа. 2016 оны гоё амлалтууд чинь хаана байна У.Хүрэлсүх ээ? Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн яасан бэ? Ахмадын тэтгэврийг үe шаттай нэмнэ гэсэн яасан бэ? Давхар дээлгүй ЗГ байгуулна гэсэн яасан бэ… Яасан бэ гэсэн маш олон асуулт байна.

У.Хүрэлсүх ээ! Нам доторх ЖДҮ, 60 тэрбум гэсэн талцлаа дотроо шийд. Харин Монгол төрийг битгий бузарлаач. У.Хүрэлсүхэд үг хэлсэн хүнийг яасан их доромжилдог юм бэ, энэ хөлсний бичээчид нь. У.Хүрэлсүх ээ ажлаа хийгээч ээ.

Та монгол улсаа хөгжүүлэх үүрэг хүлээсэн Eрөнхий сайд учраас би 10 гаруй асуулга тавьж байна. Яаралтай хариултаа өгөөрэй! гэж хэлсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close