нийгэмНо-той хүнОлны танил

Баярлалаа Г.Ундармаа…Буян чинь дэлгэрэг…

Жүжигчин Г.Ундармаа Хан-Уул дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийг иж бүрэн засварлан, тохижуулж өнөөдөр хүлээлгэн өглөө. “Хүүхдийн орны даавууны өнгийг хүртэл би өөрөө сонгож авсан” хэмээн ярьж зогсоо жүжигчин бүсгүйн өмнөөс бахархал, омогшил төрж баршгүй. Тэрбээр “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд зургаа дахь эмнэлгээ тохижуулсан байдаг. Энэ удаа 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөөг тохижуулжээ.

Үүний сацуу нарийн коридор бүхий нийт 508 м.кв газарт засвар хийж, нийт 142.8 сая төгрөг зарцуулсан байна. Хамгийн сонирхолтой нь нийт өртөгийн 44 сая төгрөгийг жүжигчин хувиасаа гаргасан бөгөөд иргэд байгууллагаас 9.4 төгрөг, бараа материалын 89.1 сая төгрөгийн хандив авсан байна.
Энэхүү ажлыг хийхдээ нийт 40 гаруй байгууллагатай хамтран ажиллажээ. Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа эмнэлгийн тохижилттой танилцаж, Г.Ундармааг Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан медалиар шагналаа.

Жич: Хуралдаа суудаггүй УИХ-ын эмэгтэй гишүүдэд том үлгэр дууриаллыг жирийн нэгэн жүжигчин бүсгүй үзүүлсэн нь гайхамшиг юм.

???? БАЯРЛАЛАА Г.УНДАРМАА…. МОНГОЛЫН ААВ ЭЭЖ НАРААС…. ????

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close