Но-той хүнОлны танил

САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ХЯТАДУУДАД ЗАРСАН Ш.МӨНГӨНШАГАЙ СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНГ ДАРАМТАЛЖ ЭХЭЛЖЭЭ

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, салбарын яам, хариуцсан агентлагийнхан болон тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан. Улмаар тус аймгийн Гурвансайхан суманд байдаг мөнгөний уурхай болох Зүүн болон Салхитын ордыг 2043 он 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан юм.

Тэгвэл Салхитаас салхилсан 1.3 сая ам.долларын талаар эрэн сурвалжилсан сэтгүүлч Б.Отгон цахим хуудастаа тус орд газрыг хятадуудад зарсан гэх Ш.Мөнгөншагайн талаар бичжээ. Учир нь тэрбээр сэтгүүлч бүсгүйг цахим орчинд ёс бусаар хэлж доромжилж, дарамталсан байна.

Тэрбээр “Ш. Мөнгөншагай гэх уяач залуу хүргэн дүү Г.Жаргалангийнхаа хамт “Жи-Пи -Эф” компанийг үүсгэн байгуулж, компанийхаа нэр дээр Салхитын мөнгөний ордын лицензийг шилжүүлж авч байжээ.

Дараа нь 2012 онд БНХАУ-ын ” Си Си Эм экс ” компанид 800 мянган доллар буюу тухайн үеийн ханшаар 2 тэрбум шахуу төгрөгөөр уг ордын лицензийг компанийхаа хамт худалдсан байдаг. 4 жил орчмын дараа Хятад хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх удирдлага Хятадуудын хооронд маргаан гарч, Ван, Ян хэмээх хоёр тал болон хуваагдсан байна.

Учир нь анх лицензийг Ш.Мөнгөншагайгаас худалдаж авсан талтай нь Ш.Мөнгөншагай нийлэн: “Жи Фи Эф” компанийг зарахдаа 40 хувь эзэмшигч надад мэдэгдэлгүй,миний гарын үсгийг хуурамчаар зурсан хэмээн шүүхэд хандснаар энэ маргаан эхэлж шүүхээр бүтэн 3 жил явж байна. Хууль хяналтынханыг авлигадахаар хадгалж байсан гэх 1.3 сая ам доллар Ш.Мөнгөншагайн төрсөн дүүгийн нөхөр буюу хүргэн Г. Жаргалангийн хамаарал бүхий орон сууцнаас олдсон билээ. Г. Жаргалан нь энэ хэрэгт холбогдсон цагдаагийн том даргын хамаатан гэх мэдээлэл бий.

Ш.Мөнгөншагай нь Төв аймгийн ” Агт-Эрдэнэ” уяачдын галд багтдаг, орд зарснаасаа хойш хурдан морь үнэ цохин худалдаж авдаг нэгэн болсон бөгөөд энэ жилийн их насны түрүү морины эзэн юм. Салхитын Мөнгөний ордын нэвтрүүлэг хийсний төлөө намайг гүтгэн доромжилж, заналхийлж, миний утсыг өгөхийг Ийгл ТВ-ийн удирдлагуудаас нэхэж дарамтлах боллоо.

Түүний намайг олон нийтийн сүлжээгээр заналхийлсэн доромжлолыг хүн уншихын аргагүй жигшим тул би дэлгэж зүрхэлсэнгүй. Захын үг хэллэг нь л энэ. Цааш нь уншсан хүний дотор муухайрах тул би уншигчдаа хүндлээд энд тавьсангүй. Өөртөө хадгалсан. Гэхдээ намайг маш ихээр занаж буй тул миний болоод гэр бүлийнхэнд минь ямар нэг муу зүйл тохиолдвол Ш. Мөнгөншагайтай холбоотой гэдгийг хэлье!!! Би 20 наснаасаа хойш ханилсан хань, 3 хүүхэдтэйгээ амьдарч яваа жирийн нэг эмэгтэй. Орд газар зарж мөнгөжснөө ихэд бодсон, эмэгтэй хүн доромжлохоос хэтрэхгүй чамаас байтугайгаас нь айгаагүй өдий хүрснийг түмэн мэднэ.

Эрх зүйт төрд амьдарч буйгаа ухаар!!! Хууль шүүх гэж худал үнэнг тогтоодог газар байдгийг сануулья!!! Уяачид ч энэ хүнийхээ ёс зүйд анхаарахгүй бол та нарыг хүндлэх түмний хүндлэл үгүй болох нь ээ !!!! Өөрийнхөө бичснээр өөрийгөө хэн болохыг хэлээд өгч байгаа юм . Ийм хүнтэй хэрэлдэх ч хайран.

Газар нутгаа харийнханд худалдсан Үйлийн үрээ эдлэж буйг л өөрт нь хэлсэн. Өөр зүйл хэлээгүй ээ!!!!” хэмээсэн байна.

А.Төмөр

АРДЧИЛАЛ.МН

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. I presently am running two blogs, one is for style & advancement and also I have a pagerank of 4 on it as well as I have tons of good articles. As well as I have an additional blog site where I have tirades, wellness pointers and also digital photography … Should I merge them or should I maintain it seperate?.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close