ДэлхийСонин хачин

2019 онд цусан улаан сар мандана

Астрономийн олон үзэгдлийг зэрэг харуулах цусан улаан тэргэл сар 2019 оны нэгдүгээр сарын 20-21-нд шилжих шөнө тэнгэрт мандах юм байна. Энэхүү сарыг супер, цусан, чонон сар хэмээн одон орон судлаачид тодотгожээ.

Энэ шөнө сарны бүтэн хиртэлт болох учир цусан улаан өнгөтэй харагдах юм байна. Сар дэлхийд хамгийн ойрхон ирэх учир хүн төрөлхтөнд үлэмж том хэмжээтэй харагдах бөгөөд үүнийг “супер сар” хэмээн нэрлэжээ. Харин “чонон сар” хэмээн нэрлэсний учир нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг хэсэг үндэстнүүд нэгдүгээр сарын тэргэл сарыг “чонон сар” гэж нэрлэдэгтэй холбоотой аж. Нэгдүгээр сард чонын орооны үе эхэлж, улих нь нэмэгддэг тул тэргэл сарыг ийнхүү нэрлэдэг гэнэ.

Ирэх сард болох сарны хиртэлт гурван цаг хагас орчим үргэлжлэх бөгөөд дараагийн бүтэн хиртэлт 2021 оны тавдугаар сард тохиох юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close