Бусад хүмүүс

Төв цэвэрлэх байгууламжийн тендерээс авлига үнэртэж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчлахдаа төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтанд зориулан 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг шийдүүлж чадсан. Улмаар 2018 онд багтаан төв цэвэрлэх байгууламжийн ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлнэ хэмээн Хятадын талд амласан ч Барилга хот байгуулалтын яам өнөөдрийг хүртэл тендерийн сонгон шалгаруулалтыг хийсэнгүй. Тендерт Хятадын талаас шалгарч ирсэн гурван компани оролцож байгаа. 2018 оны 11 сарын 5-нд зарлагдсан тендерийн сонгон шалгаруулалтын дүн хуулиараа 45 хоногт багтаж гарсан байх ёстой. Гэвч тодорхойгүй шалтгаанаар тендерт оролцогчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр сонгон шалгаруулалтын хугацааг 30 хоногоор сунгажээ. Энэ хооронд цэвэрлэх байгууламжийн тендерээс авлигын үнэр илт ханхлаад эхэллээ.

 

Тендерт оролцогч нэг тал болох “Чайна Повер констракшн”, “Чайна Коммуникэйшн Констракшн”-ийн хамтарсан консерциум нь авлига хээл хахуулийн хэргээс шалтгаалан Олон улсын хар жагсаалтанд удаа дараа орсон бөгөөд одоо ч хар жагсаалтанд байгаа компани юм. Энэ талаар Монголын хэвлэлүүдэд удаа дараа мэдээлж байсан ч яамны зүгээс ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Тодруулбал, тус консерциумд багтаж буй “Чайна Коммуникэйшн Констракшн” компани нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Бангладеш улсад хэрэгжиж байгаа замын ажлын гүйцэтгэгчээр өөрийнхөө охин компани болох “China Harbour Engineering” компанийг оруулжээ. Харин тус охин компани нь тухайн орны зарим эрх мэдэлтнүүдтэй авлигын хэргээр сүлбэлдэж, 2018 онд Бангладеш улсын хар жагсаалтад орсон байна. Гэтэл үүнээс өмнө буюу 2011 онд тус улсын Ерөнхий сайд асан Khaleda Zia-гийн хүүд хээл хахууль өгсөн нь илэрсэн зэргээс үүдэж, тус улсад бүү хэл бусад оронд ч хөл тавих аргагүй болж, олон улсын хар жагсаалтанд орсон байна. Мөн Филиппин улсад замын ажил гүйцэтгэх явцад ёс суртахууны алдаа гаргаснаас болж Дэлхийн банкны хар жагсаалтад данслагдаж, 2009 оноос 2017 он хүртэл найман жилийн хугацаатай Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжих төслийг гүйцэтгэх эрхээ хасуулж байжээ. Ийм хар түүхтэй, авлигад нэр холбогдсон компани Монголд дүраараа дургиж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоёр сарын өмнө ил болгож сануулсан.

 

БХБ-ын сайд Х.Баделхан хэвлэлийн бага хурал хийхдээ ч энэ талаар огт мэдээлэл өгөөгүй юм. Монгол Улсын ерөнхий сайдын зүгээс томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчид авлигад орооцолдож, шоронгийн хаалга татав хэмээн ил шулуун анхааруулсан. Гэвч нийслэл хотын 1.3 сая иргэний амьдралын хувь заяаг шийдвэрлэх төв цэвэрлэх байгууламжийн тендерт авлигын улмаас олон улсад хар жагсаалтанд орсон компанийг зүтгүүлж байгаа нь сэжиг төрүүлж байна. Шинэ жил, цагаан сар, наадам гэх мэт баярын үеэр хүмүүсийн анхаарал сулармагц заавал нэг юм “шургуулдаг” уламжлал манай өндөр дээд албан тушаалтнуудад бий. Төв цэвэрлэх байгууламжийн тендер ийм замаар орчихоогүй биз. Хэрвээ “Чайна Повер констракшн”, “Чайна Коммуникэйшн Констракшн”-ийн хамтарсан консерциум тендерт ялалт байгуулбал Монгол улсын нэр хүнд олон улсад ихээхэн хохирол амсах нь тодорхой. Хар жагсаалтанд орсон аж ахуйн нэгжийг дэмжсэн улс орнууд эргээд дипломат харилцааны хувьд болон эдийн засгийн хувьд ч хүндхэн байдалд орж, эргээд улс орон өөрөө хориг арга хэмжээнд орох хүртэл аюул нүүрлэж болно. Энэ талаар иргэдэд бодитой мэдээлэл өгөх албан тушаалтан байна уу. Хундагатай дарсаа түр хойш тавиад төв цэвэрлэх байгууламжийн тендерт анхаарлаа хандуулаач, дарга нараа.

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close