Бусад хүмүүс

2019 ОНД БҮХ НИЙТЭЭРЭЭ АЖЛЫН 10 ХОНОГ АМАРНА

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу дараах баяр болон тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээр амардаг билээ. Үүнд:

1.Шинэ жил: Нэгдүгээр сарын 1,

2.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3,

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: Гуравдугаар сарын 8,

4.Хүүхдийн баяр: Зургадугаар сарын 1,

5.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долдугаар сарын 11, 12, 13, 14, 15,

6.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: Арваннэгдүгээр сарын 26-ны өдрүүд байдаг.

7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1,

8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: Арванхоёрдугаар сарын 29,

Бүх нийтээрээ баярлаж амарч өнгөрүүлдэг баяруудаар жилдээ 14 хоног амардаг байна. Энэ өдрүүд 2019 онд аль гарагт таарч ирэх жил бүх нийтээр ажлын хэдэн өдөр амрахыг дараах хуанлигаас харвал ажлын арван өдөр таарч байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close