УрлагЭнтертайнмент

Б.Солонго: Бүх байр суурины хүмүүсийг би хөдөлгөж чадна

Саяхан болж өндөрлөсөн трансжендер эмэгтэйчүүдийн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн Б.Солонго хүний эрх, хүчирхийллийн эсрэг тэмцэхээ илэрхийлээд авчээ. Өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө тун ч идэвхтэй дуу хоолойгоо илэрхийлдэг тэрээр заримдаа хэтрүүлэн бусдын эрхэнд халдан элдвээр хэлэх нь бий. Гэсэн ч миссүүдийн жишгийг дагаж бусдын төлөө дуу хоолойгоо дэлхийд сонсгохоор шийдсэн тэрээр “Цаашдаа олон улсад хүний эрхийн зөрчил, Монгол улсад тулгамдаад байгаа охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн талаар би цаашдаа үргэлж дуу хоолойгоо хүргэх болно. Ямар ч байсан мисс хүн, трансжендер ч бай энгийн мисс ч бай нийгмийн бүх л орхигдож байгаа зүйл дээр дуу хоолойгоо хүргэнэ ээ гэдгээ амламаар байна. Монголд маань маш олон сэтгэл сэрдхийлгэм, зүрх шимшрэм маш олон зүйл байдаг. Миний дуу хоолойг сонсдог маш олон хүн бий. Маш олон охид бүсгүйчүүд, эрчүүд, нийгмийн байр суурины хүмүүс байгаа. Тийм болохоор энэ бүх байр суурины хүмүүсийг би хөдөлгөж чадна. Энэ бүх хүмүүсийн итгэл сэтгэлийг хүлээж чадна. Тийм болохоор би та бүхний дуу хоолой болно гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн өөрийн үзэл бодлыг илэрхийлээд авчээ.

Эх сурвалж: Factnews.mn

Image may contain: 2 people, people smiling, people standing and indoor


Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close