Сонин хачин

Шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны өдөр тохиож байна

Шинэ он дөнгөж гарсны дараагаас Монголчууд бид Цагаан сараа хэдэнд тэмдэглэх тухай маргалдаж эхэлдэг. Ийн маргалдсаар олон жилийг үдсэн байна. Цагаан сар дөххөөр ёс юм шиг тэндэнд болно, эдэнд болно гэж иргэдийг төөрөгдүүлдэг лам, зурхайч нар ч олон гарч ирдэг.

Монголчууд XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсөж, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утгыг илэрхийлдэг байсан аж.

В.Инжинашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсөж, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав.

Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.

Ийнхүү өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Улмаар хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэдэг болжээ. Энэ жилийн хувьд хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 5-ны өдөр тохиож байгаа. Мөн энэ өдөртэй маргалдах зурхай, үзмэрч гарч ирээгүй. Тиймээс өнөөдрөөс нэг сар гурван өдрийн дараа бид дахин баярлаж, цэнгэх нь ээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close