Бусад хүмүүс

Болд, Мөнгөнцэцэг нар сонсогчдоо саятан болгохоор зэхжээ

Зохиолын дууны ертөнцийн хамгийн дуулиант дуучдаар Болд, Мөнгөнцэцэг нар тодроод буй билээ. Хувийн амьдралдаа хийсэн өөрчлөлтөөсөө үүдэн багагүй шүүмжлэлд өртөөд байсан тэд өөрсдийн бие даасан тоглолтоо тун удахгүй хийхээр зэхжээ. Энэ сарын 17-ний өдөр “UB Palace”-ийг өөрсдийн хайрын дуунуудаар уяраахаар шийдсэн тэд азтай үзэгч тодруулж саятан болгох гэнэ. 10 хүн тус бүрд нэг сая төгрөг амлаад буй тэд тоглолтынхоо менежментийг ийнхүү тун ч өвөрмөц хийж буй бололтой.

Хослон дуулж эхлээд олны хэл аманд багагүй өртсөн дуучид өөрсдийгөө “хувь тавилангаар учирсан хосууд” хэмээн зарлан тунхаглаад буй. Харин тэд тус тоглолтоороо өөрсдийн амьдралыг олон нийтэд тайлагнахыг хүсэв үү? Учир нь тоглолтын нэр “Амьдрал” ажээ. Амьдралд байдаг олон төрлийн өнгөний нэг нь болж яваагаа ийнхүү олон нийтэд харуулан хүлээн зөвшөөрүүлэхээр шийдсэн дуучид ямартай ч “Сар шинийн баяр”-ын өмнө 10 сонсогчоо ийн баярлуулахаар болсон байна.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close