Бусад хүмүүс

Т.Дэлгэрмөрөнгийн ”Солонгон аашт” Ананда: Мэргэжлийн тогооч гэж байхгүй

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн гэргий Ананда сүүлийн үед олны анхаарлыг ихэд татаад буй нэгэн. Дуучин залуугийн хайрыг булааж гал халуун дурлалд умбуулж яваа тэрээр “Солонгон ааштын увдис” нэртэй контентоо гаргаж олон ч охид бүсгүйчүүдийг байлдан дагуулаад буй аж.

Хэний ч хорхой хүрэм амтат хоолнуудаар давлагаалах болсон тэрээр “Мэргэжлийн тогооч гэж ер нь байдаггүй юм ш дээ. Тогооч хүний сэтгэл зүйгээс л хамаардаг зүйл. Хэнд ямар хоол хийж өгөх үү, тэр хоолонд ямар сэтгэл шингээх вэ гэдгээр л хүний чансаа харагддаг гэж би боддог. Тэрнээс биш тогооч гэдэг мэргэжлийг би мэргэжилд тооцдоггүй. Хүн болгон иддэг, хувцасладаг. Энэ бол зүгээр л энгийн асуудал. Хамгийн гол нь өөрийгөө төгс хөгжүүлэх ёстой. Амьдрал бол алхам тутамд дээшээ явдаг баялаг зүйл учраас бид нар бүгдээрээ суралцах ёстой. Зүгээр нэг тогооч мэргэжлээр сургуульд нь сурчхаад нийтийн хоолны чиглэлээр яваад байдаг хүмүүсийг би ойлгодоггүй л дээ. Хүн хөгжих ёстой байдаг. Би бол алхам тутамдаа хөгжиж хоббигоо хөгжүүлж яваа тийм л нэг хүн. Та нарт ч мөн тийм боломж байгаа” хэмээжээ.

Тэрээр дуучин Т.Дэлгэрмөрөнгийн төрсөн өдрөөр 3 метр урт 500 ширхэг сүши хийж ирсэн зочдыг дайлсан бөгөөд Монгол хоолны соёлыг түгээн дэлгэрүүлж улам өргөжүүлэхийг зорьж байгаа ажээ.

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close